ӨНӨӨДӨР: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ

2019 оны 05 сарын 30

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08:30 цагт

  • “Туушин” зочид буудалд “Ухаалаг эрчим хүч форум” болно. Утас: 88023917

09:00 цагт

  • “Новотел” зочид буудалд "Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга" төслийн судалгааг танилцуулах, хэрэгжүүлэгч байгууллагуудын санал, зөвлөмжийг тусгах уулзалт болно. Утас: 99135393
  • “Blue Sky” зочид буудалд Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн дунд хугацааны үр дүнг танилцуулна. Утас: 320710

10:00 цагт

  • Багш хөгжлийн ордонд "Миний мөрөөдлийн сургууль" эсээ бичлэгийн уралдааны шилдэг илтгэлийн тэмцээн болно. Утас: 88008781
  • "Хангарди" ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Утас: 70119921, 86863998
  • Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-ийн нээлт болно. Утас: 99127029

11.00 цагт

  • ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 88810818, 92090028
  • Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286
  • “Үндэсний мэдээллийн төв”-д “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ иргэдийн 1072 хувьцааны талаар мэдээлнэ. Утас: 99047851, 88722409
  • ЭМЯ-нд ДЭМБ-аас “Дэлхийн тамхигүй өдөр-2019”-ийн талаар мэдээлнэ.
  • Төрийн ордонд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.Утас: 99020804

12:00 цагт

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” галерейд “Улаанбаатар Элит” дунд сургуулийн “МERAKI” үзэсгэлэнгийн нээлт болно.

14:00 цагт

  • ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 86232567, 99002058
  • Хүүхдийг ивээх санд "Хүүхэд насны төгсгөл 2019" тайланг танилцуулна. Утас: 88919395

16:00 цагт

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д хуульч В.Энхтамирын “Газрын харилцаа, хөрөнгийн бүртгэл 300 асуултын хариулт” номын нээлт болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top