БАГАНУУР: Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Л.Болд | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа. Цэвэрлэгээг дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгуулагуудыг хамруулан зохион байгуулсан бөгөөд 33 байршилд 96 байгууллага цэвэрлэгээг хийж гүйцэтгэхээс 89 байгууллагын 1126 ажилтан албан хаагчид оролцож дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 100 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа. 

Цэвэрлэгээг мянганы замын хоёр тал, Хэрлэн голын эрэг дагуу, Дунд байдлагын гол, Баруун байдлагын гол, Нарийны ам, Тэмүүлэл зуслан, Хадан хясаа зэрэг газруудад хийж гүйцэтгэсэн ба  төв хогийн цэгт нийт 57 тонн хог хаягдлыг буулгасан байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.89.18) 2019 оны 05 сарын 29

Хаа газар цэвэрлээд л байх юм. Гэтэл цэвэрлэсэн газар нь дахиад л хогоор дүүрнэ. Хүн хар байвгайн үлгэр гэж бүтэлгүй зүйлийн үлгэр болгож бага байхад ярьдаг байсан тэр санагдах юм. Баавгай барьсан зүйлээ сугандаа хавчуулчихаад явж байгаад дахин өөр зүйл аваад мөн л сугандаа хавчуулахдаа урд хавчуулчихсанаа хаячихдаг гэсэн. Бүтэлгүй энэ баавгайн үйлдэл бидэн дээр давтагдаад байх шигээ. Бид айл өрхийнхөө хогийг тодохой нэг өдөр тогтоон ачихгүйгээс цэвэрлэсэн газар нь цэвэрлээгүй газрын хог нь хийсэж очоод байгааг ажил хариуцсан хүмүүс нь ойлгодоггүй юм байх даа. Хогогүй байхын тулд яах ёстойгоо

0  |  0
Top