Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж дуусгажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж дуусгасан талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай юм. Замын урт нь 27.7 км. Төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Дэд бүтцийн ажлыг 2018 оны зургаадугаар сард эхлүүлж ийнхүү барьж дуусгажээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар төмөр замын 110 гаруй инженер техникийн ажилчид, төмөр замчид оролцсон байна. Гэхдээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоо төмөр замын холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Газрын тосны үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(75.170.129.4) 2019 оны 05 сарын 24

УРА!!! МОНГОЛЧУУД БИД ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО БУРЭН БУТНЭЭР НЬ БУЦААН АВАХ ЕДЕР ХУССЭН Ч ЭС ХУССЭН Ч ИРЭХ Л БОЛНО. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ИХ ХУВЬ ЗАЯА. ГЭМТ ХЭРЭГТНУУДИЙН ГИШГЭХ ГАЗАР, УУЛЗАХ ХУМУУС ХОВОРДСООР, УНЭНД ГУЙЦЭГДЭНЭ.

0  |  0
Иргэн(103.212.116.84) 2019 оны 05 сарын 23

Үйлдвэр нь баригдах л байгаа даа

0  |  0
Top