ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулсан номын нээлт болно

2019 оны 05 сарын 22

09:00 цагт

  • Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын Хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 70116004
  • "Монгол бөхийн өргөө"-нд "Хаврын баяр 2019" бүжгийн наадам болно.
  • “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт болно.

09:30 цагт

  • Үндэсний статистикийн хороонд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сургалт, семинар болно.
  • Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал болно. Утас: 88106649

11:00 цагт

  • Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.
  • Үндэсний төв номын санд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын орчуулсан “СОХРЫН ОРОН” номын нээлт болно.

11:30 цагт

  • ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д (НЦГ-ын 107 тоот) Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зурам зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргийн нөхцөл байдал, "Аюулгүй ажлын байр" нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ, НМХГ-аас мэдээлэл өгнө.

13:30 цагт

  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II шатыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88054040

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт

  • Иргэн Ш.Золжаргал хилсээр гэмт хэрэгт гүтгэгдэж амь эрсэдсэн хүүгийнхээ талаар мэдээлнэ.

12:30 цагт

  • “Дарханы төлөө” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13:00 цагт

  • Монгол Улсад ажиллаж буй БНХАУ-ын компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

Төрийн ордонд

09:00 цагт

  • “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” сэдэвт Үндэсний зөвлөгөөн болно.
  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

11:00 цагт

  • Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878

12:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top