Хятад улс АНУ-ын хийн салбарт цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

БНХАУ энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн импортын татварын хэмжээг 25 хувь болгож нэмнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гаалийн тарифын хорооноос мэдээлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын нийт 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлсэнд Хятад улс ийн хариу барьж байна. БНХАУ зургадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын нийт 60 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ижил хэмжээний гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасан.

Хятад улс байгалийн шингэрүүлсэн хийн хамгийн том зах зээл бөгөөд энэ жил 25 хувиар өсөх хандлагатай байна.

Худалдааны дайны улмаас энэ оны эхний дөрвөн сард АНУ 300 мянган тонн шингэрүүлсэн хий экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 1.1 сая тонноор багасчээ. Хятадын зүгээс гаалийн татварыг нэмснээр АНУ-ын хийн нийлүүлэлт бүрэн зогсох магадлалтай байна.

Одоогийн байдлаар, АНУ-д жилд нийт 57 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай таван ч үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Нэмж таван энэ чиглэлийн төсөл дэмжигдэн, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэрийг хүлээж байна. Хятадын эл алхам эдгээр төслийн ирээдүйг тодорхойгүй байдалд оруулж байна гэж шинжээчид үзэж байна.

Энэ салбарт үргэлжлэх худалдааны дайнаас ОХУ хожих боломжтой болж байна. Ирэх арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд жилийн 38 тэрбум куб.метр хүчин чадалтай “Сила Сибири” гэх хийн хоолой ашиглалтад орох бол Алтайн хязгаараар дамжуулан Хятад руу дахин нэг хийн хоолой тавих дараагийн алхам төлөвлөгдөж байна.

Хятад улсын хийн хэрэглээ 2017 онд 15 хувиар нэмэгдсэн бол, 2018 онд 18 хувиар өссөн байна. Үүнтэй зэрэгцэн тус улсын шингэрүүлсэн хийн импортын хэмжээ өнгөрсөн онд 32 хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхбат(59.153.85.95) 2019 оны 05 сарын 28

Америк бол Америк хятадууд доллар хэрэглэдэг Америкууд доллар хэвлэдэг

1  |  1
ganaa(155.4.39.118) 2019 оны 05 сарын 27

hujaagiin erliiz bataa d gutsaa gj helii dee

1  |  1
mongol(49.0.212.234) 2019 оны 05 сарын 27

usa mandah bolno umhii hujaa duusaj baiwal boloo

1  |  1
Bataa(202.9.43.28) 2019 оны 05 сарын 28

Amerikiig delxii niiteeree vzen aydax tsag ydaxgvi irne ydaxgvi ameriki 50 tycgaar ylc bolno

3  |  2
Top