Амазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Амазоны ширэнгэн ой есөн улсын газар нутаг дамнасан дэлхийн хамгийн том, хамгийн шигүү ой. Эквадорын Пастаза мужийн Ваорани нутгийн уугуул иргэд газрын тосны томоохон корпорацтай он удаан жил хийсэн тэмцэлдээ ялалт байгуулж, хэдэн үеэрээ амьдарсан Амазоны ширэнгэн ойгоо авч үлдэж чаджээ.

Пастаза мужийн шүүх Ваорани омгийн газар нутгийг газрын тос олборлогч компаниудад дуудлага худалдаагаар худалдахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Пастаза мужийн шүүх нутгийн уугуул иргэд амьдардаг нийт 2.8 сая га газрыг худалдахыг хориглосон шийдвэр мөн гаргаж, Эквадорын засгийн газарт хөрсөн доорх байгалийн баялгийг ашиглахтай холбоотой аливаа асуудлаар Америк дундын хүний эрхийн шүүхээр тогтоосон стандартын дагуу хэлэлцүүлэг хийж байхыг даалгасан байна.

Ваорани Пастаза байгууллагын ерөнхийлөгч, нэхэмжлэгч Немонте Ненкуимо “Засгийн газар бидний зөвшөөрөлгүй бидний газар нутгийг зарахыг санаархсан. Бидний ширэнгэн ой бидний амьдрал. Шүүх Ваорани болон бусад нутгийн уугуул иргэд газар нутгийнхаа эзэн байх эрхийг хүлээн зөвшөөрлөө. Бидний эрх, бидний ой мод, бидний амьдрал засгийн газрын эрх ашгаас дээгүүр юм”, гэж шүүх хурлын дараа ярьжээ.

Ваорани омгийн энэхүү түүхэн ялалт уугуул иргэдийн амьдарч буй газар нутаг, соёлын өвөө хамгаалах эрхийг нь баталгаажуулсан шинэ жишгийг тогтоож, итгэл найдварын оч боллоо гэж amazonfrontlines.com сайтад бичжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganzorig (103.57.94.141) 2019 оны 05 сарын 31

Bid ene omgiihnoos l archaagui ard bh gej uu de!!!

0  |  0
sansar (202.126.89.95) 2019 оны 05 сарын 31

Mongolchuud ch gsn nutgaa oigoo avarx xergteidee

4  |  0
Зочин(150.129.141.101) 2021 оны 06 сарын 02

Бид бас ингэж тэмцэж Тост Тосон Бумбаа бас бус байгалийн үзэсгэлэнт газраа авч үлдэж болох юм байна . Ард түмээн .

13  |  0
MGL irgen(202.179.25.169) 2019 оны 05 сарын 31

Manaid mash ih hamaatai medee bna, heden ue eeree malaa mallaad amidarch irsen gazar hutagiig ni hen durtai ni ireed uhaj tonhoj suitgej bolohgui e,zaaval uuguul irgedtei zovshiltsoh estoi,ted durguitsvel ongon dagshin chigeer ni uldeeh estoi gdg g uhaaruulj ogson bna daa ene shuuh hural

6  |  0
Hun(59.153.112.244) 2019 оны 05 сарын 26

Dundad zuunii ue bsan bol huurhii uuguuluudiig huch hereglen huuh bsan bh da

1  |  0
Top