ӨВӨРХАНГАЙ: Тарагт сум шинэ Соёлын төвөө хүлээж авлаа

2019 оны 05 сарын 17

Тус суманд 250 хүний суудалтай шинэ Соёлын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймаг, сумын удирлагууд, нутгийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Барилгын гүйцэтгэгч компаниар “Вентана” ХХК ажилласан бөгөөд барилгын төсөвт нэг тэрбум төгрөг зарцуулжээ.  

Энэ оны  гуравдугаар сард улсын төсвийн 20 гаруй сая төгрөгөөр Тарагт сумын сургуулийн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсан бол энэ жил Засаг Даргын Тамгын Газрын барилга, Спорт заалын барилгыг шинээр барьж эхлэх юм байна. Сумын Нутгийн зөвлөлөөс Хуучин Соёлын төвийн чулуун барилгыг 1964 онд малчдын хөдөлмөрөөр барьж, 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(119.40.98.162) 2019 оны 05 сарын 17

aimgiin toviin hajuud iim tom yum barih yamar hereg bnaa sum ni erdoo 700 huntei sh de ulsiin bodlogo gej algaa hairan tosov heden ih hurliin gishuud gej aimag sumiin mangaruudtai niileed taarsan ch yumaa daa ur ashig end ogt baihgui sh dee

0  |  0
Top