Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт

2019 оны 05 сарын 15

Жо Саледс бол янз бүрийн видео бичлэг хийж, цахим сүлжээнд тавьдаг хоббитой хүн. Түүний хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан туршилт дэлхий дахины эцэг эхчүүдийг шоконд оруулсан билээ. Тоглоомын талбайд тоглож байгаа хүүхэд дээр хөөрхөн нохой дагуулж очоод, өөр хөөрхөн гөлөг үзмээр байна уу гээд хөтлөөд явахад бараг бүх хүүхэд дагаад явж байлаа.

Жо туршилт хийхээсээ өмнө хүүхдийн ээж дээр очиж, юу хийх гэж байгаагаа тайлбарлаж, зөвшөөрөл авсан хойноо хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Бичлэг дээр гарч байгаа ээж нар бүгд хүүхэд нь танихгүй хүнтэй ярихгүй, ээж дээрээ гүйгээд ирнэ гэж бат итгэж байлаа. Харин танихгүй хүнийг дагаад явж байгааг нь хараад үнэхээр шоконд орсон юм.

Дэлхий дээр өдөрт 700 хүүхэд хулгайлагддаг байна. Эцэг эхчүүдээ болгоомжтой байгаарай

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fff(122.201.22.178) 2021 оны 11 сарын 12

Хүүхдэдээ сайн хэлж сурга гэсэн бичлэг байна даа

1  |  0
Zochin(202.131.243.190) 2021 оны 11 сарын 12

Gadnii tanij medehgui hun ireed hamt yavahiig guival, jishee ni nohoi uzuulehiig, hussen zuiliig ni avch ogoh geh, esvel aav eej ni daguulaad ir gej helsen geh met naad zahiin yumnuudiig huuheddee zaaj surga gej bgaan sh dee

1  |  0
Х(202.126.89.153) 2019 оны 05 сарын 15

Энэ одоо юу вэ суртачлаад байгаа юмуу

0  |  0
Top