ТАНИЛЦ: Гишүүдийн гарын бэлэг (ФОТО СУРВАЛЖЛАГА)

2019 оны 05 сарын 14

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд өнөөдөр /2019.05.14/ "Улстөрчдийн гарын бэлэг" нэртэй сонирхол татсан үзэсгэлэн гаргалаа. МУИС-ийн хичээлийн II байранд гарч буй энэхүү үзэсгэлэн өнөө, маргааш  16:00 цаг хүртэл нийтийн хүртээл болох аж. Оюутнууд УИХ-ын гишүүдийн сонгогч, тойргийнхондоо өгч байсан аяга таваг, шанага, зурагт хуудас, гурил, будаа, гутал хувцас гээд олон зүйлсийг жишээ болгон авчирчээ. Үүнийг бид "Тойргоо услах" ч гэж ярьж, ойлгодог болсон нь харамсалтай.

Улстөрчид болоод сонгогчдод нэгийг бодогдуулсан үзэсгэлэнд дэлгэгдсэн "бүтээл"-үүдтэй танилц. Магадгүй, ийм зүйлс танай гэрт ч байж болох юм. Энэ бүхнийг дэлгэн тавьсны зорилго нь улстөрчид сонгогчдыг бэлэг сэлтээр худалдаж авдаггүй, хуурч мэхэлдэггүй болъё, сонгогчид ч мөн үүнийг үл ойшоодог болцгооё гэсэн агуулгатай болохыг ойлгож, эргэцүүлнэ биз ээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songino haihan (103.229.121.238) 2019 оны 05 сарын 15

Uchraliin tom ulaan sav aaviind 3 bna,aav, eej nagats ah geed.

0  |  0
Зочин(124.158.75.8) 2019 оны 05 сарын 15

ядуу ардыг ядуухан зүйлээр хуурахаа боль.хөгийн юмаа.

0  |  0
Zochin(202.55.188.44) 2019 оны 05 сарын 14

Hadagnuud chiher dutuu bnaa

0  |  0
О.далай(66.181.161.104) 2019 оны 05 сарын 14

Нөгөө 40L бетон нь хэн авчваа

0  |  0
зочин(202.179.31.103) 2019 оны 05 сарын 14

Үнэхээр гутамшиг. үүнийг өглөө гарлаа мартлаа. Уулзъя гээд очвол май чи гэдэг биздээ.Зарим нь одоо би төрийн хүн болсон хамгаалалтанд орсон зүгээр цайшаа бай гэж хүртэл хэлсэн гэдэг шүү. Бурхан минь бүү сонго.МҮИС-ийн оюутнуудад талархаж байна.

1  |  0
зочин (66.181.180.60) 2019 оны 05 сарын 14

инээдтэй юмаа

1  |  0
Top