ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрт усан спортын цогцолбор баригдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод баригдах усан спортын цогцолборын барилгын ажил эхлээд байна. Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай таван сэлэлтийн зам бүхий тус цогцолбор ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдараа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэх юм.

Тус цогцолбор нь улсын төсвийн 3.0 тэрбум, орон нутгийн төсвийн 1.0 тэрбум нийт 4.0 тэрбум төгрөгийн төсвөөр бий болно. Цогцолбор Спортын ордны урд, Наадмын талбайн зүүн талд баригдаж байна. Тендер шалгаруулалтад ӨВ-МТХ ХХК шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top