ӨНӨӨДӨР: "Богда Холдинг" ХХК-ний хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

2019 оны 05 сарын 10

- УИХ-ын чуулганы хуралдаан болно.

09:00 цагт

  • “UB palace”-д тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглохтой холбогдуулан хяналт мониторинг хийх 4604 ажилтны чуулган болно. Чуулганд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НЗД С.Амарсайхан нар оролцоно. Утас: 88005110
  • “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” Төрийн ордны их танхимд болно. Анхдугаар конгресст дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн, эцэг эхийн ба монгол дахь олон улсын байгууллагын төлөөлөл, хамтын ажиллагаатай улс орны зочид зэрэг нийт 400 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 90140714
  • ГХЯ-нд Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчдын “Frontier Fintech Summit-2019” хэлэлцүүлэг болно. Утас: 95240495, 91177722

09.30 цагт

  • “UB Palace”-д  “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" чуулган болно. Утас: 88080750

10:00 цагт

  • Улаанбаатар банкны 10 давхарт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр 1. СХД-ийн хороодын засвар 2. УСУГ-ын 617 сая төгрөгийн бодис худалдан авах хоёр тендерийг нээлттэй зарлана. Утас: 325044, 99880142
  • Монголын хүүхдийн ордонд “Туул” ротари клубын “VTT төсөл”-ийн хүрээнд төрийн өмчийн эмнэлгүүдэд 10 мянган ам.долларын үнэ бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж хандивлана. Утас: 99063080

10:30 цагт

  • "Зууны мэдээ" Үндэсний мэдээллийн төвд иргэн Нямдаржаа "Богда Холдинг" ХХК-ний хууль бус үйл ажиллагаа, "Богд Ар" хорооллын 1730 өрхийн эрх ашгийг 15 жил хохироосон талаар ноцтой мэдээлэл хийнэ.Төрийн албан хаагчид холбоотой байж болзошгүй асуудлыг дэлгэнэ. Утас: 88087826

11:00 цагт

  • Ардчиллын ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-г танилцуулна.

11:40 цагт

  • “Их, дээд сургуулийн оюутны холбооны тэргүүлэгчдийн чуулга уулзалт" Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд болно. Анх удаагаа зохион байгуулж буй уузалтаар оюутан залууст тулгамдаж буй асуудал, сургалтын төлбөрийн буцаан олголт, эрх ашгаа хамгаалах зэрэг асуудлаар хэлэлцэнэ. Утас: 88115446, 86003108
  • ҮБХИС-д “Дайчин ахан дүүс” номын нээлт болно. Утас: 99231522, 88208055

MN-Мэдээллийн төвд

  • 11:00 цагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо байгуулагдсан, цаашид баримтлах чиглэл, үйл ажиллагааныхаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 11:30 цагт “Хаврын баяр” улсын бүжгийн XXYIII их наадмын талаар зохион байгуулагч Монголын залуучуудын холбоо, Монголын бүжгийн зөвлөл, СУИС-ийн дэргэдэх “Натур продакшн” болон бусад дэмжигч байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

13:30 цагт

  • "Blue sky" зочид буудлын Топаз танхимд 2005 оноос хойш Монгол Улсад жендэрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг олон улсын болон дотоодын зөвлөхүүд үнэлсэн байна. Засгийн газраас Азийн Хөгжлийн банктай хамтран хийсэн төслийн тайлан болон үнэлгээний тайланг танилцуулна. Утас: 88332008, 88988045

14:00 цагт

  • Монголын театрын музейд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад зураач Жамсрангийн Ганбатын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

16:00 цагт

  • "Бичиг Соёл 2019" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top