Манай улс ган төмрийн жилийн хэрэгцээндээ 250 сая ам.доллар гадагшаа урсгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Гангийн түүхий эд байсаар байтал санхүүжилт, төрийн бодлогогүйн улмаас импортоор авсаар байна

Улс орны хөгжил, аюул­гүй байдлыг  ган үйлд­вэрлэж байгаа эсэ­хээр нь хэмждэг гэсэн бичигдээгүй, боди­той хууль байдаг. Манай улсын жилийн гангийн хэрэглээ 350-400 мянган тонн байдаг бөгөөд үүнийгээ гадаад улсаас импортоор авахад 250 гаруй сая долларыг зарцуулдаг байна. Манай улс ганг ерөнхий дөрвөн салбарт ашигладаг юм. Жишээ нь барилгын салбарт, ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хамгийн өргөн хэрэглэж байна.  Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийнхэн өөрсдийн үйлдвэрлэлд хэрэглэх ганг гаргаж авч байгаа хэдий ч чанарын шаардлага хангахгүй байгааг онцолж байгаа юм. Ган гэх энэхүү бат бөхийн бэлгэ тэмдэг болсон төмөр нь маш олон удаагийн технологиор гаргаж авсан нь хамгийн өндөр чанартай байдаг хийгээд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гангийн орц найрлага зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэрвээ бид стандартаа барьсан ганг дотооддоо үйлдвэрлэж чадвал автомашинаа ч үйлдвэрлээд байх боломж байгааг судлаачид хэлж байгаа юм.

Ган үйлдвэрлэж байгаа эсэхээр нь тухайн улсын хөгжил аюулгүй байдлыг хэмждэг

Ган төмрийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг нь маш нарийн технологитой. Жишээлбэл ган үүсэх процессыг галт уулын дэлбэрэлтээс үсэрхийлсэн хэлтэрхий агаарт олон км хөөрөөд буух явцдаа алмаз болохтой зүйрлэдэг. Хэдийгээр Монгол Улсад ганг бий болгох түүхий эд хангалттай байгаа ч технологи хөрөнгө оруулалт, төрийн бодлого зэрэг дутагдалтай байгаа нь энэ салбарын хөгжлийг хойш татаж байгаа юм. Гангийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг гол түүхий эд нь төмрийн хүдэр. Төмрийн хүдрийг илчлэг өндөртэй коксжих нүүрсний тусламжтайгаар хайлуулж, ган хэмээх боловсруулсан металлыг гаргаж авдаг. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 90 хувийг Япон, Америк, Хятад, Солонгос, Орос бүрдүүлдэг. Эдгээрийг  өнөөдөр “Гангийн  клуб”  хэмээн тодотгон нэрлэж байна. Манай улс эдгээр ТОМЧУУДТАЙ өрсөлддөггүй юмаа гэхэд ядаж дотооддоо өөрийн хэрэгцээгээ хангахуйц ганг үйлдвэрлэснээр жил бүр гадагшаа урсаж байгаа 250 сая ам.доллараа хэмнэх боломж байгаа юм.

Дэлгэрэнгүйг МОБАЙЛ ТВ-ээс үзнэ үү!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top