ӨВӨРХАНГАЙ: Цагдаагийнхан "Эерэг хандлага"-ыг төлөвшүүлэх сургалт зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар нь 2019 оны сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу сум, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын харилцаа, хандлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор "Эерэг хандлага"-ыг төлөвшүүлэх сургалтыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтад сумдын хэсгийн төлөөлөгч нарыг хамруулан "Хувь хүний хөгжлийн институт"-ын захирал Б.Алтанцэцэг, ЦЕГ-ын Төв архивын Түүх судлалын секторын эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Нэргүй, Цагдаагийн бэлтгэл хошууч Ч.Ерөөлтүвшин нарыг урьж, "Ухаалаг харилцаа", "Амжилтын төлөөх хүсэл тэмүүлэл", "Ухаалаг харилцааны үндсэн зарчмууд", "Эрүүл харилцааны сэтгэл зүй", "Цагдаагийн алба хаагч нарт зориулсан эрүүл амьдралын аргачлал", "Цагдаагийн байгууллагаас төрсөн алдар гавъяатнуудын ажил үйлс, зөв чиг хандлага" "Баримт бичгийн стандарт түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал", "Хадгаламжийн нэгжид тавигдах шаардлага, данс бүртгэл үйлдэх арга зүй" зэрэг сэдвүүдээр сургалт оров.

Сургалтын төгсгөлд нь хэсгийн төлөөлөгч болон нийт алба хаагчдын дунд Цагдаагийн газрын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байрыг Нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн тасгийн баг, дэд байрыг Замын цагдаагийн тасгийн баг, гуравдугаар байрыг Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн баг, тамирчид тус тус эзэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top