ӨВӨРХАНГAЙ: “Өсвөрийн сэргийлэгч-2019" тэмцээний шилдгүүд тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, "ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД" аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" дэвжээ тэмцээнийг 2019.05.02-ны өдөр зохион байгуулж, шилдгүүд шагналаа гардан авлаа.

Тэмцээнд Хайрхан дулаан, Сант, Тарагт, Уянга, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургууль, Арвайхээр сумын 1, 2, 4 дүгээр сургуулийн нийт 8 багийн 96 сурагч оролцож, ур чадвар, мэдлэг, чадвараа дайчлан өрсөлдөж, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн "Соёмбо" баг тэргүүн байр, Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн "Хангарьд" баг дэд байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн "Тэмүүлэл" баг гутгаар эзлэв.

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн “Соёмбо” баг улсын хэмжээний тэмцээнд аймгаа төлөөлөн оролцоно. 

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top