ӨНӨӨДӨР: “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” мэдээлэл хийнэ

2019 оны 05 сарын 08

08:30 цагт

  • “Новотел” зочид буудалд “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд болно.

09:00 цагт

  • “Холидэй Инн” зочид буудалд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.
  • "Бохир ус урьдчилсан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Байршил: “барилгын хөгжлийн төв” төаатүг-ын 5 давхрын хурлын танхимд. Утас: 80189929, 88010867
  • МУИС-ийн Номын санд "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99237173
  • Мөрдөн байцаах албанд “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.

10:00 цагт

  • Монгол Улсад хүүхдийн байгууллага үүссэны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.
  • МУИС-ийн хичээлийн I байранд Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.
  • МУЗН-ийн байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагад шагнал гардуулна. Утас: 80077114

11:40 цагт

  • “Интерном” номын их дэлгүүрт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр" номын нээлт болно.

12:00 цагт

  • Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө. Утас: 99096685, 99002474

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт

  • Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлнэ.

11:30 цагт

  • Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт

  • “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • Иргэд томоохон компаниудын хууль зөрчсөн үйлдлийг зогсоох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандан мэдэгдэл хийнэ.

Төрийн ордонд

09:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top