“Нортерн Рэйлвэйс” компани БНХАУ-тай бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

Монгол Улсад бүртгэлтэй “Нортерн Рэйлвэйс” компани БНХАУ-ын “Гежүба” олон улсын инженерийн компани, Хятадын Төмөр замын 20 дугаар компанитай бүтээн байгуулалт, худалдан авалт, инженерийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсныг Синьхуа агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон “Бүс ба Зам” санаачилгын хоёрдугаар форумд оролцох үеэр дээрх гурван компани гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээ ёсоор дээд тал нь 1.58 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил хийх юм. “Гежүба” компани “Овоот” төслийн эхний шатны төслийн ажилд буюу 560 км төмөр зам барих ажилд гэрээлэгчээр оролцох хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлээд байгаа юм. Тус компани гэрээлэгчээр оролцсон тохиолдолд БНХАУ-н хэд, хэдэн банкнаас 165 сая ам.доллар босгох бүрэн боломжтой гэдгээ илэрхийлээд байна. Энэ мэдээллийн дараа “Аспайр Майнинг” компанийн гол хөрөнгө оруулагчид яаралтай уулзахаар болжээ.

“Нортерн Рэйлвэйс” компани нь Австралид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компанийн төмөр замын дэд бүтцийг эрхэлсэн салбар компани юм. Тус компани Эрдэнэт хот болон “Аспайр Майнинг” компанийн Овоот дахь коксжих нүүрсний төслийн хооронд баригдах олон хэрэглэгч бүхий төмөр зам барих асуудлыг хариуцдаг компани билээ. Хойд бүсийн төмөр зам нь Монголын хойд хэсгийн Хөвсгөл, Булган, Завхан аймгуудыг Эрдэнэт хот дахь Транс-Монголын төмөр замын сүлжээнд холбох зорилготой аж.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.108) 2020 оны 10 сарын 12

Hogiin gariin useg yum

0  |  0
Zochin(103.212.119.123) 2020 оны 06 сарын 27

гурвалсан үйлчилгээ m.l.xl

0  |  0
Zochin(150.129.140.60) 2019 оны 10 сарын 17

Govi ruu hen ochij suurshih yumbe hangai gazar tsoohon bishde

0  |  0
Batzandan(150.129.142.121) 2019 оны 10 сарын 11

Sanaj yavbal erthen butne

0  |  0
zochin(103.212.118.158) 2019 оны 05 сарын 05

egiin gol ruu tz tavih hyalbar trass n erdenetiin govil bagaas hoishoo salaalj tavih

0  |  0
Top