Нельсон Манделагийн зураг 112 мянгаар зарагджээ

2019 оны 05 сарын 03

ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн зурсан зургийг АНУ-д дуудлагаар худалджээ. "Bonhams” дуудлага худалдааны газрын твиттерт бичсэнээр Манделагийн бүтээл нь шоронгийн хаалганы зураг бөгөөд 112 мянган ам.долларын үнэ хүрсэн байна.

Зургийг үнэ хаялцуулан худалдсан хүн нь Манделагийн охин аж. Мандела Роббен арлын энэхүү шоронд 18 жил хоригдсон юм. Зурган дээрх шоронд Барак Обама, Билл Клинтон зэрэг дэлхийн олон удирдагчид түүнтэй уулзахаар ирж байжээ. Ерөнхийлөгчийн албаа өгөөд тэтгэвэртээ гарсан Мандела хийх зүйлгүй уйдахдаа уран зураг зурж эхэлсэн гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top