Москва - Хөх хотын шууд нислэгтэй болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

ОХУ-ын iFly компани Москва хотыг Өвөр Монголын нийслэл Хөх хоттой шууд нислэгээр холболоо. 

“Москва-Хөх хотын шууд нислэг албан ёсоор дөрөвдүгээр сарын 29-нд нээгдсэн. “Airbus А330-200” онгоцоор долоо хоног бүрийн Ням гарагт нислэг үйлдэнэ. Сард 2000 хүн үйлчлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Энэ нислэг Өвөр Монголыг ОХУ, Европтой холбох чухал ач холбогдолтой” гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top