ӨНӨӨДӨР: Сурагчдын эрхийн зөрчлийн талаар мэдээлэл хийнэ

2019 оны 04 сарын 30

НМХГ-аас өнөөдөр дараах үзүүлэх сургалтыг аж ахуй нэгж, иргэдэд зохион явуулна.

  • 09:00-12:00 цагт Баянзүрх дүүрэг дэх Тiger шар айрагны үйлдвэрийн химийн бодисын агуулахад хооронд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох, тээвэрлэх, худалдан борлуулах, болон тэсэрч дэлбэрэх бодисын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан сургалт болно. Утас: 88858474, 96070117 2.
  • 11.00-13.00 цагт Цайз мод модон материалын төрөлжсөн захад хууль бус мод бэлтгэл тээвэрлэлт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ойн цэвэрлэгээ хийх, модны захын стандарт нормыг мөрдөн ажиллах, зэрэг асуудлаар үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 94090600

10:00 цагт

  • Сүхбаатарын талбайд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11:00 цагт

  • Засгийн газрын II байр ЗГХА Соёл, урлагийн газрын хурлын танхимд “Үндэсний бичиг үсгийн баяр-2019”-ын талаар мэдээлнэ. Утас: 99849000
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс сурагчдын эрхийн зөрчлийн талаар мэдээлнэ.

12:00 цагт

  • СЕХ-нд МАН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ. Утас: 91110416

13:00 цагт

  • Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлэх "Хүүхэд хамгаалагч" төслийн нээлт болно.

15:00 цагт

  • Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийг ивээх сангаас "Хүүхдэдээ бахархан дуурайх аав ээж нь байя" өдөрлөг зохион байгуулна.

Төрийн ордонд

  • 09:00 цагт “Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн” болно.
  • 09:00 цагт “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлийн ээлжит хуралдаан болно.
  • 10:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  • 11:00 цагт “В” танхим Хүний эрхийн дэд хороо хуралдана.
  • 14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top