ӨНӨӨДӨР: Ардчилсан намын гишүүд намаас татгалзсан талаар мэдээлнэ

2019 оны 04 сарын 29

08:00 цагт

  • “Blue Sky” зочид буудалд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2018 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, 2019 оны төсвийн харьцуулсан тооцоо ба Ногдол ашиг" уулзалт болно.

09:00 цагт

  • МУИС-ийн Номын санд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-т зориулсан “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” болно.

10:00 цагт 

  • АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах асуудлаар "Босоо хөх Монгол", "Нэхүүл", "Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" зэрэг ТББ-ууд байр сууриа илэрхийлнэ. 
  • Нийслэлийн Иргэний танхимд "Ил тод худалдан авах ажиллагаа 2019" арга хэмжээ болно. Утас: 11325044
  • "Холливуд Монголд" Олон Улсын Кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн хэвлэлийн бага хуралд "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд болно. Утас: 95745560, 99592669, 89111046

11:00 цагт

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь" сэдвээр өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 70001286
  • СТО-нд Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг Японд болох ДАШТ-ий талаар мэдээлнэ.

12:00 цагт

  • Сүхбаатарын талбайд УБЗАА-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан "UB contraction" компанийн гэрээг цуцалж авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгана. Утас: 88187875

MN-Мэдээллийн төвд

  • 11:00 цагт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн  газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99997605
  • 11:30 цагт “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

"Үндэсний мэдээллийн төв"-д

  • 11:00 цагт Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн талаар МАХН-аас мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт Ардчилсан намын гишүүд "МАНАН" дэглэмийн эсрэг нэгдэж, намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт

  • ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Тэмцээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон агентлаг, байгууллагын удирдлагууд оролцоно. Утас: 86003108, 88115446, 88100886
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд суралцагч хүүхдүүдийн “БАЯРЛАЛАА ТУРК ОРОН” сэдвээр гар урлал, технологи, уран бичлэгийн үзэсгэлэн гарна. Утас: 99189454

16:00 цагт

  • Математикийн Улсын 55-р олимпиадын нээлт "Корпорейт Конвешн"-д болно. Утас: 99149253, 89152052

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.45.160) 2019 оны 04 сарын 29

AN heseg showchid.Ard tald n hen bdg bol bas.

0  |  0
Top