Энэтхэгт галт тэрэг замаас гарсны улмаас 13 хүн бэртэж гэмтжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 20

Энэтхэгийн хойд хэсэгт галт тэрэг замаас гарсны улмаас дор хаяж 13 хүн бэртэж гэмтээд байна гэж орон нутгийн NDTV телевиз мэдээлжээ.

Осол орон нутгийн цагаар 01.00 цагийн үед Уттар Прадеш мужийн Канпур хотоос 15 км зайд Рума тосгоны ойролцоо болсон гэнэ.

Галт тэрэг Аллахабад хотоос Дэли хот руу чиглэж явсан аж.

NDTV телевизийн мэдээлснээр галт тэрэгний осолд өртсөн хүмүүсийг эмнэлэгт хүргэхээр 15 түргэн тусламжийн тэрэг ослын газар иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top