ХЭРГИЙН ГАЗАР: Баригдаж буй барилгаас блок унаж нэг хүн гэмтлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж буй барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр блок унасан ноцтой осол өнөөдөр /2019.04.19/ 14:00 цагийн орчимд гарлаа.

Манай сэтгүүлчийг очих үед харьяа дүүргийн цагдаа, онцгой байдал болон мэргэжлийн хяналтын алба хаагчид хэргийн газарт ажиллаж үзлэг шалгалт явуулж дууссан байв.

Хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлж байгаагаар “Шороон шуургатай байсан учраас дээрээс ямар зүйл унасан нь тод харагдаагүй. Сүүлд харахад хоёр блок унасан байсан. Азаар жолооч нь амьд гарсан. Тэр жолооч жоохон л урагшилсан бол үхэх байсан” гэсэн юм.

Уг барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж буй оффис үйлчилгээний зориулалтын байр бөгөөд тус компанийн холбогдох хүмүүсээс тайлбар авахыг хүссэн ч хэвлэлд байр суурь илэрхийлэхгүй гэх хариулт өгсөн юм.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ. Харин машиныг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэсэн байсан юм. Жолоочийн ар гэрийнхнээс түүний эрүүл мэндийн байдлыг тодруулахад “Ийм зүйл болсонд үнэхээр цочирдож байна. Ямар азаар эсэн мэнд гарсан юм бэ гэж залбирч байна. Хөл өвдөг нь гэмтсэн. Өөр хэлэх зүйл алга” гэсэн юм.

Харин машины арын суудалд зорчиж явсан иргэн У "Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөр барилга дээрээс том гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа хоёр хос, ард нь би. Тэр том чулуу бид гурвын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан хоёр хүний аль нэгний дээрээс унах байлаа" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nsn(202.126.88.59) 2019 оны 04 сарын 20

ЮУН БЛОК. ЗҮГЭЭР ТӨМӨР БЭТОН ДАМ НУРУУ БАЙНА. 5 ДАХИН ХҮНД БЛОКООС ХЭД ДАХИН АЮУЛТАЙ

0  |  0
аг(66.181.176.160) 2019 оны 04 сарын 20

хаашаа л харна прусс

0  |  1
Энийг(202.126.89.26) 2019 оны 04 сарын 20

Зохион байгуулалттай шидсэн байх магадлалтай харагдаж байна.

1  |  0
Саяны салхи(202.126.89.26) 2019 оны 04 сарын 19

Өчнөөн айлын хашаа, байшингийн дээвэр хийссэн байна. 4, 5 барилга дээрээс том жижиг зүйл унажээ. Болгоомж хаа, хаанаа илүүдэхгүй шүү. Өндөр байшингийн доогуур явахдаа маш болгоомжтой явах хэрэгтэй.

0  |  0
Салхи(202.9.43.183) 2019 оны 04 сарын 20

Ямар азтай юм.

0  |  1
Салхи(202.9.43.183) 2019 оны 04 сарын 19

Ямар азтай юм.

0  |  0
Блок(202.9.43.183) 2019 оны 04 сарын 19

Сая бас тэншисийн тэнд барилга дээрээс төмөр унасан байна

0  |  0
Zochin(202.9.44.236) 2019 оны 04 сарын 19

Safety first gechjee ichihgui

0  |  0
Зз(202.131.229.50) 2019 оны 04 сарын 19

Люлкны эсрэг ачаа байна аюултай юм болж

0  |  0
Zochin(66.181.161.43) 2019 оны 04 сарын 19

Bishrelt groupiin barilga shdee.

0  |  1
Top