ШУУРХАЙ: Хийморийн овоо орчимд гал түймэр гарч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Яг одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хийморийн овоо орчимд гал гарч байна. Галын дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт ажиллаж эхлээд байна. Одоогоор онцгой байдлын газраас галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ба галын шалтгааныг бид эргэн мэдээлэх болно.

Сүүлийн долоо хоногийн дотор нийслэл хот орчимд их хэмжээний дөрвөн гал түймэр бүртгэгдээд байгаа ба иргэд хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн бүсэд гал түлэхгүй байх, татсан тамхины ишийг бүрэн унтраах, машин техникийн янданг оч баригчтай болгох, хүүхдэд гал асаагуур өгөхгүй байх, зуслангийн хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top