ӨНӨӨДӨР: Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын талаар мэдээлэл хийнэ

2019 оны 04 сарын 17

09:00 цагт

  • Монгол Улсын Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99237173

10:00 цагт

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд "Инээмсэглэл-Эерэг хандлага" нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 90110908
  • Хятадын соёлын төвд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Нөхөрлөлийн 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт

  • Орон нутгийн жолооч тээвэрчид Төрийн ордны баруун хаалган дээр эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 99191388, 96653903
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044
  • Монгол ньюс мэдээллийн төвд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдээлэл хийнэ. Утас: 88101699, 88929691

11:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 8011-1516 

Төрийн ордонд

  • 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
  • 09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
  • 11:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  • 13:00 цагт “Г” танхимд БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооноос Монгол Улс “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэх талаар мэдээлнэ.
  • 14:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top