Алла Пугачева: Хүүхдүүд маань өчигдөр өглөөнөөс эхлээд л намайг уйлуулсан

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Оросын нэрт дуучин Алла Пугачева өчигдөр 70 нас хүрсэн билээ. Түүнд хамгийн түрүүнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн хүмүүс бол мэдээж хүүхдүүд нь байжээ. Таван настай ихрүүд болох Гарри, Лиза нар нь ээждээ өөрсдийн гараар хийсэн бэлгээ өгч, шүлэг уншсан байна. Максим Галкин “Instagram”-даа ихрүүдийнхээ бичлэгийг нийтэлжээ. Унтлагын өмд, цамцтай Алла хүүхдүүдийнхээ мэндчилгээг хараад нулимс унагасан байна. Тэрбээр “Өглөөнөөс эхлээд л ээжийгээ уйлууллаа” гэжээ.

Пугачева төдийгүй ихрүүдийн бичлэгийг харсан Оросын урлаг соёлын акулууд сэтгэл хөдөлснөө илэрхийлжээ. Тухайлбал, дуучин Лолита, Полина Гагарина нар Аллагийн хүүхдүүдийн бэлгийг хараад нулимс унагаснаа бичсэн байна.

Алла өчигдөр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд орой нь Рублевкад нэгэн ресторанд найз нарыгаа урин үдэшлэг хийжээ. Үдэшлэгийг Аллагийн нөхөр Максим Галкин хөтөлсөн байна.

Маргааш /2019.04.17/ түүний “P.S.Алла Пугачева” гэх том концерт Кремлийн ордонд болох юм.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

❤️

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ККК(202.9.47.17) 2020 оны 09 сарын 24

ТЭЭГЧ ЭХЭЭР ТӨРҮҮЛСЭН ЮМ АА, МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙВАЛ САЙН ШҮҮ . 65 ТАЙ ХОЁР ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ БАЛРАХ ВИЙ ДЭЭ ТА НАР МИНЬ

2  |  0
МС(202.126.88.39) 2019 оны 04 сарын 19

Гэгээлэг сайхан гэр бүл бна аз жаргал хүсье

1  |  0
Энжи(66.181.161.116) 2020 оны 12 сарын 11

Энэ эмгэн чинь 65 насандаа төрсиймүү

2  |  3
Tserenchimeg(202.9.43.25) 2020 оны 12 сарын 11

Hoorhon yumaa az jargal

1  |  0
zoogo(84.132.147.99) 2020 оны 12 сарын 11

2iher ni huurhun ymaa

2  |  0
Сансармаа.(66.181.185.112) 2020 оны 02 сарын 13

65 настай байхдаа 2 ихэр хүүхэд.төрүүлээд мундаг байна.

1  |  1
Алла(103.57.92.91) 2021 оны 04 сарын 01

Амьдарсан шиг амьдарч чадаж бнаа.нэр төр авъяас ухаан гэр бүл гоо сайхан найз нөхөд хүндлэл эд хөрөнгө бүгд бнаа бна.

7  |  1
Оо(202.9.42.165) 2020 оны 12 сарын 11

Ёстой хөөрхөн

2  |  0
Top