Өвөрмонгол, Түвдийн шууд нислэгтэй болжээ

2019 оны 04 сарын 16

“Энэ сарын 15-нд Өвөрмонгол, Тевдийн хооронд анхны шууд нислэг үйлдлээ” гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Нислэгийг China Eastern Airlines компани өдөрт нэг удаа үйлдэх юм. 120 хүнтэй Airbus A320 онгоц өчигдөр өглөө 07:45 цагт Хөххотын “Байт” нисэх буудлаас  хөөрч, 14:40 цагт Лхас хотын “Гонга” нисэх буудалд буужээ. Буцахдаа  Гэньси мужийн "Сяньян” олон улсын нисэх буудалд түр зогсолт хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top