САЙХАН МЭДЭЭ: Монгол оюутан “Гейтс Кембриж” тэтгэлэгт анх удаагаа хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

АНУ-ын алдарт Йелийн их сургуулийн магистрант Б.Онон “Гейтс Кембриж” тэтгэлэгт хамрагдсан анхны Монгол оюутан боллоо. Тэрээр Уитманы коллежийг хүрээлэн буй орчны эдийн засагч мэргэжлээр төгсөж одоо Йелийн их сургуулийн Ойн шинжлэлийн сургуульд хүрээлэн буй орчны менежментийн чиглэлээр магистрын ангид суралцаж байна. Б.Онон нь хүрээлэн буй орчны үйлчилгээг орчин үеийн шалгуур шаардлагад нийцүүлэх тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгуур шаардлагыг байгаль орчинд ээлтэй болгох чиглэлээр судалгааны ажил хийж буй юм. Түүнчлэн тэрээр Монголын зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэгт ажилладаг гэдгийг Йелийн их сургууль онцолжээ.

Билл болон Мелинда Гейтс сангаас 2001 оноос эхлэн Кембрижийн их сургуулийг түшиглэн “Гейтс Кембриж” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан, шаардлага хангасан оюутнуудад олгож эхэлсэн юм. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь төгссөний дараах сургалт буюу магистр, докторын түвшинд суралцдаг оюутнуудыг хамруулдаг аж. “Гейтс Кембриж” тэтгэлэгт хөтөлбөрийн нийт сан 210 сая ам.доллар. Үүнээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутанд 17.5 мянган фунтийн сургалтын тэтгэлэг оногддог юм байна. Анх удаагаа тэтгэлэг олгосноос хойш 100 гаруй улсын 1600 гаруй оюутан “Гейтс Кембриж”-ийн сургалтын тэтгэлэг хүртжээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт 37 улсын 27 их сургуулийн 90 оюутан хамрагдсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(133.1.101.12) 2020 оны 03 сарын 14

баяр хүргэе. Монголдоо хэрэгцээт боловсон хүчин болж заавал ажиллахыг ерөөе.

1  |  0
zochin(202.179.24.48) 2020 оны 03 сарын 14

bayr hurgey ulam sain hicheegeerei mongol ohin chamaaraa baharhaj bn shuu. ta nar l mongoliin maani ireedui shuu amjilt husey

3  |  0
Top