ӨНӨӨДӨР: Капитал банкны хадгаламж эзэмшигчид шаардлагынхаа хариуг нэхнэ

2019 оны 04 сарын 12

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08:00 цагт

  • Нээлттэй нийгэм форумд “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Шүүхийн томилгоо” хэлэлцүүлэг болно.

09:30 цагт

  • СЭЗИС-д “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99095491, 80084374
  • Багш нарын их хурал болж байгаатай холбогдуулан Засгийн газраас зарим шийдвэр гарсан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийнэ.

10:00 цагт

  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд “1000 залуу 1000 санаа төсөл”-ийн дөрөв дэх сургалт болно. Утас: 99127029
  • "Капитал" банкны хадгаламж эзэмшигчид хохирогчдын холбоо ТББ-аас Монголбанкинд өгсөн шаардлагынхаа хариуг шаардана. Утас: 99105845
  • "Хангарди"  ордонд “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг болно. Утас: 99251972, 89109500

11:30 цагт

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд “Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 80094424

12:00 цагт

  • Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлнэ.

13:30 цагт

  • “МСМ” группын байранд “Өргөх байгууламжийн техник, хөдөлмөр, галын аюулгүй байдал” үзүүлэх сургалт болно. Утас: 91989890

16:00 цагт

  • Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Б.Тэлмэнгийн “Legend” үзэсгэлэнгийн нээлт болно.

16:30 цагт

  • Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудтай уулзана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top