ЦЕГ: 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2019.04.10/ нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж “Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16.4 хувиар буурч илрүүлэлт тодорхой хувиар өссөн сайн дүн мэдээ гарсан байна. Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь, хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурсан” гэлээ.

Харин хөдөө орон нутгаас ирж гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэссэн байна. Үүнтэй холбоотойгоор, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн байруудад шалгалт явуулжээ. Шалгалтын үеэр, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоожээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чагнаа(66.181.179.140) 2019 оны 04 сарын 11

140 хүн шоронгоос оргоцон байж

0  |  0
Top