Саудын Арабын 16 иргэнийг АНУ руу орохыг хориглов

2019 оны 04 сарын 09

АНУ Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Саудын Арабын 16 иргэнийг Америк руу орохыг хоригложээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Ассошейтэд пресс” агентлагт мэдээлсэн байна.

Интерпол өнгөрсөн гуравдугаар сард сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаахтай холбоотойгоор Саудын Арабын 20 иргэнийг баривчлах зөвшөөрлийг олон улсад өгчээ.

Саудын Арабын ханхүүгийн бодлогыг шүүмжлэн бичдэг байсан сэтгүүлч Жамал Хашогги өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт бусдын гарт амиа алдсан билээ. Саудын Арабын Засгийн газар саяхан амиа алдсан сэтгүүлчийн хүүхдүүдэд нэг сая ам.долларын үнэ бүхий хаус өгч, сар бүр таван удаа нөхөн олговор олгох шийдвэр гаргасан. Олон улсын хэвлэлүүд үүнийг Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийн гэр бүлийнхнийг чимээгүй байлгахыг хүсч байна гэж дүгнэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top