Өвөрмонголд шувууны ханиадны вирус хүнд халдварлажээ

2019 оны 04 сарын 08

БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд шувууны ханиад H7N9 хүнд халдварласан байна. Халдвар авсан тус хошууны 82 настай иргэнийг хөрш Ганьсу мужид эмчилж байгаа гэнэ.

Орон нутгийн захиргаанаас өвчтөний гэр, гэрийн ойр орчны газрыг ариутган цэвэрлэж байгаа бөгөөд өвчтөний гэр бүлийнхнээс шувууны ханиадны шинж тэмдэг илрээгүй байна.  

Шувууны ханиадны вирус хүнд халдварласан анхны тохиолдол 2013 оны гуравдугаар сард Хятадад гарч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top