7,9 сая төл бойжиж байна

2019 оны 04 сарын 05

2019 он 04-р сарын 04 ний өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 27.1 хувь буюу  8 сая 50.3 мянган хээлтэгч төллөж 7 сая 914.2 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.

 

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдолын мэдээ

 

Аймгийн нэр

Мал төллөлт, төл бойжилт /тол/

Зүй бус хорогдол /тол/

Нийт хээлтэгч

Төллөсөн хээлтэгч

Бойжиж буй төл

Төл бойжилтын хувь

Мал төллөлтийн хувь

Оны эхний нийт мал

Нийт хорогдол

Эзлэх хувь

1

Архангай

2364979

528803

519770

97.7

22.4

5482034

11922

0.22

2

Баянөлгий

914738

334978

327303

95.1

36.6

2166917

35330

1.63

3

Баянхонгор

1955101

437114

432651

98.5

22.4

4244401

9056

0.21

4

Булган

1565359

480186

478533

99.1

30.6

3305495

4823

0.15

5

Говьалтай

1570848

424391

415759

97.8

27.0

3513365

27315

0.78

6

Говьсүмбэр

203579

32710

32693

99.9

16.1

438409

145

0.03

7

Дархан-Уул

149442

66905

66913

99.9

44.8

306014

145

0.05

8

Дорноговь

929078

329452

330471

100.1

35.6

2147164

282

0.01

9

Дорнод

1048091

52612

52790

99.4

5.1

2377783

774

0.03

10

Дундговь

1653557

672720

673556

99.7

40.7

3825941

511

0.01

11

Завхан

1501376

368110

366676

99.4

24.5

3555411

10864

0.31

12

Орхон

55173

15999

15996

99.9

29.0

114350

52

0.05

13

Өвөрхангай

2383747

748155

735855

99.0

31.4

5461346

11543

0.21

14

Өмнөговь

1150461

309066

309369

100.0

26.9

2598440

258

0.01

15

Сүхбаатар

1633302

384115

383629

99.3

23.6

3716811

3599

0.10

16

Сэлэнгэ

724889

177210

177085

57.1

24.4

1540036

962

0.06

17

Төв

2188623

963102

963077

99.9

44.0

4582400

4285

0.00

18

Увс

1416966

520114

486204

96.2

36.7

3175275

63342

1.99

19

Ховд

1426862

521179

467039

92.0

36.6

3146408

85330

2.71

20

Хөвсгөл

2545636

401615

398979

98.9

15.8

5710365

16925

0.30

21

Хэнтий

2179582

264732

262874

99.2

12.2

4644907

11517

0.25

22

Улаанбаатар

200096

17052

16979

99.6

8.5

411800

122

0.03

Дүн

29761485

8050320

7914201

96.9

27.1

66465072

299102

0.45

Цаг агаар: Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баянтүмэнд бага зэргийн цастай байна. Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 м, зарим хугацаанд 24 м хүрч ширүүсч байна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцгойлон анхааруулж байна.

6,7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 6-нд говь, талын нутгаар, 7,8-нд зарим газраар  секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

6-нд нутгийн зүүн хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top