Мексик: Хүний наймаачдаас 330 цагаачдыг суллажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Мексикийн Ерөнхий прокурорын газрын ажилтнууд “койот” гэгч хүний наймаачдын гараас 338 цагаачдыг суллажээ.

 

Прокурорын газраас мэдээлснээр, Чяпас мужид Гватемал, Гондурас, Сальвадор, Никарагуа зэрэг гол төлөв Төв Америкийн улс орны иргэдээс бүрдсэн цагаачид тээвэрлэж явсан таван автобусыг саатуулсан байна. Хууль бус цагаачдыг тээвэрлэж явсан хэрэгт сэжиглэгдэж буй 15 хүнийг мөн газар дээр нь баривчилжээ. Цагаачдын дунд 157 хүүхэд байсан гэнэ.

 

Өнгөрсөн оны намар Төв Америкийн улс орнуудаас цагаачдын цуваа Мексикээр дамжин АНУ-ын зүг хөдөлсөн билээ. Цуваанууд АНУ-ын хил дээр бөөгнөрсөн бөгөөд АНУ-ын эрх баригчид Мексиктэй залгаа хил рүүгээ хэдэн мянган цэрэг дайчлан татсан.

 

Цагаачдын зарим хэсэг нь хар тамхины наймаа эрхлэгчдийн золиос болж байна. Хууль сахиулагчдын мэдээлж буйгаар, Мексик улсад жилд 20 мянган хууль бус цагаачдыг хулгайлах хэрэг гардаг байна. Гэмт хэрэгтнүүд нэг хүн суллахад хоёр мянган ам.доллар нэхдэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.1) 2019 оны 04 сарын 03

ямар ч хэрэггүй хууль бус цагаачдыг дүрвэгчдыг хөөн зайлуул. тэд гай болно уу гэхээс гавьяа байгуулахгүй.

0  |  0
zaluu(31.30.172.224) 2019 оны 04 сарын 02

mexsik hn burt mongo tolood sulaluulchahaa yu ha ha

0  |  0
Top