Казахстанд “Ми-8” нисдэг тэрэг сүйрч, 13 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Казахстаны Батлан хамгаалах яамны нисдэг тэрэг энэ сарын 27-нд сургуулилт хийж яваад сүйрчээ. Кызылорда мужид болсон уг ослоор 13 цэргийн алба хаагч амиа алдсан байна. “Ми-8” нисдэг тэрэг сургуулилт, шалгалт хийхээр Актау хотоос Шымкент рүү нисч байжээ. Дөрвөн нисдэг тэрэг сургуулилт хийхээр гарсны нэг нь ийнхүү бүрэн сүйрсэн байна.

Казахстаны Батлан хамгаалах яам амиа алдсан цэргийн алба хаагчдын ар гэрт сэтгэлзүйн болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Батлан хамгаалах яам болон Дотоод хэргийн яамандаа ослын шалтгааныг тогтоохыг даалгаж, үүргээ гүйцэтгэж яваад нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

“Ми-8” нисдэг тэрэг харанхуйд, цаг агаарын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байжээ. Нисдэг тэрэгний ослын шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top