САЙХАН МЭДЭЭ: 85 настай Ц.Раднаа дэлхийн рекордыг эвджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Хөнгөн атлетикийн ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Польш улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний үеэр нэгэн баярт үйл явдал боллоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд уралдсан Монгол Улсын иргэн Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Тэрбээр өдгөө 85 нас хүрч байгаа аж.
 

Мөн Монголын багийн тамирчин, 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Т.Цэрэндолгорын хувьд Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь найман удаа түрүүлж байжээ. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.16.255.77) 2019 оны 03 сарын 29

Yamar mundag yum be,

0  |  0
баттулга(202.126.89.217) 2019 оны 03 сарын 28

баяр хүргэе урт наслаарай

0  |  0
ИРГЭН БОЛД(202.126.88.47) 2019 оны 03 сарын 28

Урт насалж үр хойч бидэндээ үлгэр дуурайл болсоор яваарай.Бахархаж байна та бүгдээр

1  |  0
Top