Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 4000 хүнийг нүүлгэн шилжүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Пүрэв гарагт /2019.03.21/ Хятадын Жянсу мужийн Янчен хотын Жянсу Тяньжиаи химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 47 хүн амиа алдаж, 640 хүн эмнэлэгт хандсанаас 90 хүний биеийн байдал маш хүнд байна. Хятадын газар хөдлөлтийн агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт маш хүчтэй байсан тул ойролцоох хотуудад 2.2 балын газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Химийн үйлдвэрийн бүсээс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгүүдийг хаажээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин осол гарсан газраас хүмүүсийг аврах, ослын үр дагаврыг арилгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгосон байна.

Энэхүү дэлбэрэлт Жянсу мужийн атомын цахилгааны станцад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй болохыг хэвлэлүүд мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(66.181.178.186) 2019 оны 03 сарын 22

xoxi ni

0  |  0
Top