ӨНӨӨДӨР: Пи тооны өдрийг тэмдэглэнэ

2019 оны 03 сарын 14

07:30 цагт

  • БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга нийслэлд хэрэгжиж байгаа концессын төсөл арга хэмжээний хэрэгжилттэй танилцана. Утас: 88008781

09:00 цагт

  • "Интермэд" эмнэлэг дээр 09-16 цагийн хооронд Голландын World Pharmacy Tour байгууллагын профессор Эмийн салбарын ил тод байдал төслийн хүрээнд эмч ба эмзүйч нар ашгийн бус лекц уншина.
  • Төрийн ордны "Чингис хаан" танхимд "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, санал авах хэлэлцүүлэг" болно. Утас: 91915340
  • Монгол Улсын Эрчим хүчний яам, Английн Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй "Ухаалаг эрчим хүч" форум Гадаад хэргийн яамны Зөвшилцлийн танхимд эхэлнэ.
  • “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт НХГБХГ-ын хурлын танхимд болно. Сургалтаар нийслэлийн хэмжээнд 30 эрэгтэй сургагч багш бэлтгэнэ. Сургалтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ- тай хамтран зохион байгуулна. Утас: 99187024, 99736124
  • “Эрх зүйн хөтөч” бэлтгэх гуравдугаар ээлжийн сургалтын нээлт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Утас: 91119838

09:30 цагт

  • "Blue Sky" зочид буудлын Топаз танхимд Азийн сан, АТГ, ШӨХТГ хамтран “Шударга өрсөлдөөн ба авлига” сэдэвт хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчид болон бизнесийн мэргэжлийн холбоодын хүрээнд зохион байгуулна.

10:30 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаан ЗДТГ-ын "А" зааланд болно. Хуралдаанаар Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, Журам гэрээний төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсоно. Утас: 70119921

11:00 цагт

  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2019”-ийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ. Утас: 94226008, 99291632
  • Баянзүрх дүүргийн XXV хороонд Нийслэлийн 255 дугаар цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99133183

“Үндэсний мэдээллийн төв”-д

  • 11:00 цагт Ардчилсан намын залуу гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • 11:30 цагт "Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" ТББ-аас УИХ-ын ээлжит бус чуулганы талаар мэдээлнэ.

13:30 цагт

  • ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнд Пи тооны өдрийг дөрөв дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэнэ. Утас: 99119125, 88020593

14:00 цагт

  • Нийслэлийн иргэний танхимд Нийслэл, дүүргийн Хүүхдийн холбоо болон оролцооны байгууллагуудын чуулга уулзалт болно. Чуулга уулзалтад Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, 9 дүүргийн Салбар холбоодын 200 гаруй хүүхэд оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top