Видео: “ПСЖ” талбайдаа ялагдаж, Парис хот шоконд орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Францын “ПСЖ” Манчестер хотноо “МЮ” багийг 2:0 ялсны дараа дараагийн шатанд шалгарах нь бараг 100 хувь тодорхой боллоо гэж шинжээчид үзэж байлаа. Гэхдээ тэдэнд “Барса”-г 4:0 ялчихаад дараа нь 1:6 ялагдсан гашуун туршлага бий. Хоёрхон жилийн өмнөх явдал. Харин энэ ялагдал сургамж болсонгүй, дахиад л халаасандаа орсон ялалтыг алдаж орхилоо.

Хоёрдахь минутад гоол алдаад удалгүй тоог тэнцүүлсэн ч Буффон Рэшфордийн алсын цохилтыг бүтэл муутайхан хааснаар Лукаку энэ өдрийн 2 дахь бөмбөгөө айлын хаалганд орууллаа. Энэ тоо тоглолтын төсгсгөл хүртэл үргэлжлээд одоо дэлхийн бүх хэвлэл мэдээллээр шуугиж байгаа тэрхүү 11 метрийн цохилтын дараа өөрчлөгдсөн. Далотагийн цохилтыг хаах гэж оролдсон Кимпембе бөмбөгөнд гар хүрсэн. Гэхдээ гар хүрсэн гэхээсээ илүү бөмбөг гарыг нь онолоо. Шүүгч Скомина бичлэг үзээд пенальти гэж шийдсэнээр Рэфшорд тоог 3:1 болгож, Сульшерийн “МЮ” бас нэгэн гавьяа байгууллаа.

Гэхдээ үүнд францчууд өөрсдөө буруутай гэдгийг хэлэх хэрэгтэй. Эхний гоол Керерийн алдаа байсан бол 2 дахь гоол дээр Буффон хаачихаж болох байлаа. Үүн дээр нэмэх нь шүүгч гээд дасгалжуулагч Сульшер даржин замналдаа бас нэг “одон” нэмчихлээ.

“ПСЖ” Франц – “Манчестер Юнайтед” Англи 1:3 (1:2, 0:1)

“Парк де Пренс”

Гоол: 0:1 – 2 Лукаку, 1:1 – 12 Бернат, 1:2 – 30 Лукаку, 1:3 – 90, пенальти Рэшфорд.

“ПСЖ” – Буффон, Керер (Паредес, 70), Тиаго Силва, Кимпембе, Дани Алвес (Кавани, 90), Маркиньос, Верратти, Бернат, Дракслер (Менье, 70), Ди Мария, Мбаппе.

“Манчестер Юнайтед” – Де Хеа, Байи (Диогу Далот, 36), Смоллинг, Линделеф, Шоу, Янг (Гринвуд, 87), Мактомини, Фред, Перейра (Чонг, 80), Рэшфорд, Лукаку.

Шар хуудас: Ди Мария (34), Паредес (75), Шоу (90).

Эхний тоглолт – 2:0

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХҮРЭЛЭЭ(66.181.187.158) 2019 оны 03 сарын 09

ПСЖ ямар азгүй юм бэ? Ядаж Неймар байхгүй байжээ, хөөрхий....

0  |  0
haha(202.179.27.234) 2019 оны 03 сарын 07

primier league rules

0  |  0
Top