ӨНӨӨДӨР: Охидын бэлгийн халдашгүй байдлын талаар зөвлөлдөнө

2019 оны 03 сарын 06

09:00 цагт

  • "Улаанбаатар" зочид буудлын "Номын хүрээ" танхимд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

10:00 цагт

  • Төрийн ордонд “Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн болно.
  • МУИС-ийн Номын санд Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын хурал болно.
  • Төрийн ордонд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  • СТӨ-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан "Их хотын бүсгүйчүүд" нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 325044

11:30 цагт

  • Ардчилсан намын төв байрны 5 давхарт тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 88989878
  • “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Заяа-Амгалан “Монгол хүний генийн удмын санд бодит аюул нүүрлэж эхэллээ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ажиллагаа Богд хааны ордон музейд болно.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын худалдаачдын холбоо уран бүтээлчидтэй хамтран тоглолт зохион байгуулах талаар мэдээлнэ.

13:00 цагт

  • Монголын волейболын залуучуудын холбооны “MJ спорт заал”-нд “UB лиг” гар бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 99458521, 89477713.

14:00 цагт

  • Ерөнхий сайдын тэргүүлдэг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордон дахь “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд болно. Утас: 88249813, 86150069
  • МУИС-ийн Номын санд “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно.
  • Монголын театрын музейд "Бөмбөгөр ногоон театр" гэрэл зургийн цомгийн нээлт болно. Утас: 99035028

18:00 цагт

  • Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулан өргөмжилдөг Lady Entrepreneur арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болно. Утас: 99090339
  • "Корпорейт Конвеншин" зочид буудалд Women Empowerment (WE) “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа илүү хүчтэй” форум болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top