СХД-ийн иргэд спортын найман төрлөөр өрсөлдлөө

2019 оны 03 сарын 04

УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний санаачилгаар 2019.03.02, 03-ны өдрүүдэд “Эв нэгдэл” спортын наадам зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ”Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хорооны 400 гаруй иргэд 14 багц медалийн төлөө спортын найман төрлөөр өрсөлдлөө. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, теннис, дартс, е-спорт, олс таталтын төрлүүдээр явагдсан “Эв нэгдэл” спортын наадамд багийн нэгдсэн дүнгээр Б.Лхагвадорж ахлагчтай 19 дүгээр хорооны баг тамирчид 58 оноогоор шалгарч Шилжин явах цомын эзэн болсон байна.

Тэмцээнд оролцсон 400 гаруй иргэдийн хамгийн ахмад тамирчин нь 92 настай буурай байсан бол хамгийн залуу тамирчин нь 18 настай спортын мастер байлаа. Иргэдийн зүгээс  “Эв нэгдэл” спортын наадамд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс өөрийн тойргийн иргэдийн дунд спорт өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулдаг төдийгүй иргэдийн эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн үзлэг, ахмадын дуулан бүжиглэх өдөр гэх мэт үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top