ЗИНДАА | Энэ 7 хоногт онцолсон нийтлэл, сэдвүүд

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

ZINDAA.MN сайт энэ долоо хоногт онцлон бэлтгэсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагаа уншигчдадаа нэгтгэн хүргэж байна.


 

ТУСГАЙ САНГИЙН МӨРӨӨР: “Гацуурт” ХХК 1.2 тэрбум төгрөгийн өртэй

САНГИЙН НЭР: МАЛ ХАМГААЛАХ САН

Үндсэн үйл ажиллагаагаа 2009 он хүртэл Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамт, 2009-2011 он хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын бүтцэд үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ТУСГАЙ САНГИЙН МӨРӨӨР: Тариалан эрхлэлтийн сангийн чанаргүй зээл 72.1 ТЭРБУМ

САНГИЙН НЭР: ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-гаас

  • Үрийн буудай
  • Шатахуун
  • Жимс, жимсгэний аж ахуй
  • Бордоо
  • Хүлэмж
  • Тариалангийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг тариаланчдад олгож ажилладаг байна. Дээрх дурдсан дэмжлэгүүдээс үрийн буудай, шатахуун, бордооны дэмжлэгийг тухайн жилдээ багтааж төлөх нөхцөлтэйгөөр, техник тоног төхөөрөмж, хүлэмж, жимсний аж ахуйн дэмжлэгийг 4-5 жилийн хугацаатай хүүгүй зээл хэлбэрээр олгодог.

ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 350.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүний 17.3 хувийг сангаас хийсэн худалдан авалт, 16.5 хувийг ХХААХҮЯ-наас хийсэн худалдан авалт, 16.1 хувийг үрийн буудайн худалдан авалт, үлдсэн 50 орчим хувийг хүнсний улаан буудайн худалдан авалт эзэлж байна. ХХААХҮЯ болон Тариаланг дэмжих сангаас зохион байгуулсан нийт 118.7 тэрбум төгрөгийн худалдан авалтын 46.9 тэрбум төгрөгийн гэрээ нь Тендерийн тухай хуулийг зөрчиж хийгджээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Гурван ХЯМРАЛ-ыг давсан 51:49-ийн ХУВЬ ЗАЯА

Нийгэм даяараа тогтолцооны шилжилт хийж асан үед төсвийн орлогын тэн хагасыг дангаараа бүрдүүлж “аврах хантааз”-ны үүрэг гүйцэтгэж байсан “Эрдэнэт Үйлдвэр” өнөөдөр ч тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээрээ байна. Борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтын нэгдүгээрт “Эрдэнэт Үйлдвэр” 2018 онд бичигдсэн. 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон тус үйлдвэрийн цэвэр ашиг 2.2 их наядаар хэмжигддэг. Тэр чинээгээр мөнгөний орж, гарах суваг олонтой бөгөөд ерээд оноос хойш улс төрчдийн “саалийн үнээ” гэх тодотголыг дагуулах болсон билээ.

Сүүлийн 28 жилийн хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” ГУРВАН ХЯМРАЛТАЙ нүүр тулсан гэж мэргэжилтнүүд нь хэлдэг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


С.Амарсайхан шийдвэрээ ӨӨРӨӨ ГҮЙЦЭТГЭХ боломж атгав

НИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан эрх баригч намын итгэл найдвар, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгээр Улаанбаатар хотын захирагчаар дэмжигдлээ. Олон ургальч үзэл бүхий НИТХ-ыг удирдах амаргүй ажилд зүтгэх зуурт чамгүй ажил амжуулсан гэх дүгнэлт түүнийг дагалддаг. Тэгэхээр түүнд хийж амжаагүй, төлөвлөж, тогтоол гаргаж орхисон ажил олон байж таарна. Тодотгож хэлбэл, гүйцэтгэх шатанд ирсэн олон ажил түүнийг угтан авч байгаа нь дамжиггүй. Тэгэхээр С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа төлөөлөгчдийнхөө олонхиор шийдүүлж чадсан ажлаа өөрөө гүйцэтгэх алтан боломжийн индэр дээр гарч ирсэн нь юу юунаас чухал. Товчхондоо, Засаг дарга бол НИТХ-аас гаргасан шийдвэрийг гүйцэтгэгч шүү дээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


НУУЦ ПРОТОКОЛ: Ц.Пүрэвтүвшинг ГОЛ ДҮРД тоглуулсан 49 хувийн ДАВХАР наймаа сонгуулийн өмнө хийгдсэн үү?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой сэдэв үргэлжилж байна.  Нэр бүхий таван гишүүн “Монголиан коппер корпорейшн” 49 хувиа Сингапурт бүртгэлтэй компанид зарахаар хэлцэл хийж байна гэсэн мэдээллийг өгч, Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга хүргүүлж буйгаа мэдэгдээд байв. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн асуулгын хариулттай холбоотой мэдээллийг өнөөдөр  /2019-02-07/ хэвлэлийнхэнд өглөө. “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс уг мэдээллийг үгүйсгэж байсан ч тус компанийн зүгээс  2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УБЕГ-т хандахдаа нийт хувьцаагаа Сингапурт  бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI”  компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичиг хүргүүлсэн. Уг материалд үйлдвэрийн 49 хувийг 112.1 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахаар заасан байсан тухай Т.Аюурсайхан гишүүн мэдээлэв. Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI” компанийг эзэмшигч нь Ц.Пүрэвтүвшин гэх мэдээллийг өглөө.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ОУВС-гаас БҮТЭН мөнгө авахын тулд АМЛАЛТ хэрэгжих ёстой!

Олон улсын валютын сангийн /ОУВС/ хөтөлбөрийн хүрээнд  2018 онд 850 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байсан ч, 300 гаруй сая ам.доллар орж ирсэн гэдгийг Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгдүгээр сард ярьсан. Тэгвэл  хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, “Жайка”-гаас 2018 оны төгсгөлд 360 сая ам.долларын санхүүжилт манай улсад шилжиж орж ирэх байсан нь, 2020 он хүртэл хойшилсон гэдгийг Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлэв. Энэ 2019 онд орж ирэх ёстой санхүүжилт бол төлөвлөсний дагуу орж ирэх төлөвтэй байгаа аж.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Ц.Оюунгэрэл: Гал ноцоох аргаа өөрчлөхөөс утааны эсрэг хандлага эхэлнэ

УИХ-ын гишүүн асан, "Нутгийн шийдэл" Төрийн бус байгууллага /ТББ/-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та сүүлийн үед нийгмийн асуудалд анхаарал хандуулж байна. Жорлонгоо өөрчлөх, утаа багасах тухай сургалтуудыг зохион байгуулсан. Утааг гэр хорооллын иргэд л өөрсдөө бууруулна гэж та үздэг. Энэ талаар таны байр суурийг тодруулья?

-УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгснөөс хойш сүүлийн гурван жил жорлонгоо хэрхэн өөрчлөх вэ, утааг яаж багасгах вэ гэдэг асуудлууд дээр эрэл хайгуул хийж ирлээ. Би мундаг гарц олчихоод байгаа юм биш л дээ. Харин энэ асуудлуудыг шийдэхийн тулд гэр хорооллын айлуудтай өөрсөдтэй нь хамтрахгүй бол хэзээ ч асуудлыг шийдэх гарцаа олохгүй юм байна гэдэг дээр итгэл үнэмшилтэй болсон. Бидний амьдралын хэв  маяг, соёл, цаг агаарын өөрчлөлтөд таарсан шийдлийг бид л өөрсдөө олохгүй бол дэлхий дээр бидэнд тохирсон шийдэл гэж байхгүй. Тиймээс иргэдтэйгээ нийлж, модель боловсруулсан. Энэ нь сургалтын модель юм. “Жорлонгоо өөрчлөе” сургалтыг хийхдээ дэлхий дээр түгээд байгаа 17 төрлийн технологийн жорлонг танилцуулж ирсэн. Иргэд өөрсдөд нь хэрэгтэй, санхүүгийн чадавхдаа нийцсэн таван төрлийн жорлонг сонгож байна. Үүнтэй адилхан утаа бууруулах чиглэлийн Монголд туршигдсан, туршигдаагүй олон технологийг танилцуулахад иргэд “Бид яг энэ гурвыг хийж хэрэгжүүлснээр утааг багасгах юм байна” гэсэн шийдэлд хүрч байгаа нь ажиглагдсан. Бид одоогоор утаа багасгах тухай анхны сургалтаа хийгээд байна. Хоёр дахь сургалтаа "Нарантуул" зах дээр энгийн зуух зардаг, үйлдвэрлэдэг хүмүүст явуулахаар төлөвлөж байна. Утааг арилгах шийдэл олон бий. Тухайлбал, сайжруулсан түлш хэрэглэе гэж байсан төрийн шийдэл зөв шийдвэр. Яндангийн шүүлтүүр хэрэглэх, гэр байшингаа хүйтний алдагдалгүй дулаалъя гэдэг нь зөв. Гэтэл яагаад утаа арилахгүй байна вэ гэдэг асуудлыг манай багийнхан тавьж байгаа. Иргэд утааг арилгахыг хүсэхгүй байгаа учраас утаа арилахгүй, өөрчлөлт гараагүй юм байна гэсэн хариулт л харагдаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Гадны сүлжээ дэлгүүрүүдэд ХЯНАЛТ илүүдэхгүй

Монголд сүлжээ ресторан, хоолны газрын бизнесийн орчин  хэрэглэгчдийн дунд анхаарал татсан сэдэв болоод байна. Дэлхийн брэнд болсон түргэн хоолны газрын үйлчилгээ хэдийгээр хэрэгтэй ч тэдний аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд хэрэглэгчид эргэлзэх үе гардаг. Басхүү олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж байгаа юу гэдэг асуудалд зайлшгүй анхаарал тавих хэрэгтэйг сүүлийн үед үүссэн нөхцөл байдал харуулж байна.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ЭКО БАЙЦГААЯ: Өнөөдрөөс нийлэг уутыг халлаа

Олон жилийн туршид хэрэглэж ирсэн гялгар /нийлэг/ уутны хэрэглээнээс бид өнөөдрөөс /2019.03.01/ эхлэн татгалзаж байна. Дэлхийн 60 гаруй улс орон хэдийнэ гялгар уутаас татгалзсан байдаг ажээ. Харин Монгол Улс 2019 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс нийлэг уутны хэрэглээг хязгаарлахаар зохицуулалт хийсэн. 1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая ширхэг хэрэглээтэй байсан уутны хэрэглээг 50 хувь бууруулж чаджээ. Ирланд улс 2002 оноос эхлэн нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд иргэдээсээ татвар авч эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ. Харин Монголд нийлэг уутны хэрэглээ хэтийдэж, хүн бүрийн эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлж буйг ярьсаар ирсэн боловч одоо л шийдвэр бодит болж, хөрсөн дээр буух нь.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Амиа алдсан цэргийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ хариу гарчээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэргийн алба хаагч 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан.

Уг хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаяр, ахлагч н.Мандалхангай нарыг холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ХЭРГИЙН МӨРӨӨР: Л.Бямбаагийн гэрээслэлд ШҮҮГЧДИЙН НЭР дурдагджээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан тухай өмнө нь мэдээлсэн. Болсон явдлын талаар албаны эх сурвалжуудаас холбогдох мэдээллийг тодруулан, олон нийтэд мэдээлж болох хэмжээнд тоймлон хүргэж байна. 

Талийгаач амьд ахуйдаа улсын дээд шүүхэд Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэвэрт гараад байсан ба нас барахаасаа нэг жилийн өмнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Салхитын мөнгөний орд газрын эзэмшигч “Амин билигт” компанийн албан ёсны хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Улмаар 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаныхан, прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байдаг. Уг баримтуудад үндэслэн хоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагийн орой талийгаачийг нэр бүхий таван иргэний хамтаар саатуулсан байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


1072 хувьцаа амь ороход бэлэн үү?

“Эрдэнэс-Тавантолгой”-ын хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын зах зээл гаргах тухай Засгийн газар, УИХ-ын тогтоол гараад хагас жилээс илүү хугацааг үджээ. Үүнээс хамгийн том мессеж нь 1072 хувьцаа амь орох тухай Гүйцэтгэх захирлын амлалт байв. Компанийн зүгээс эхлээд олон улсын зах зээл дээр хувьцаа арилжаалсны дараа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, олон нийтэд нээлттэй компани болно гэж мэдэгдээд буй. Тэгвэл ард иргэдийн дунд хөрөнгийн зах зээлийн тухай, хувьцаагаа хэрхэн арилжаалах тухай мэдээлэл байгаа юу гэдэг нь хамгийн асуудал болоод байна. Судлаачийн үгээр хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт бага байгаагийн дээр хадгаламжийн данс, хувьцааны данс хоёроо ялгахгүй байгаа гэж мэрэгжилтнүүд мэдээллээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Цаад эзнийг нь буюу Лицензүүдийн цаана хэн байна вэ?

“Биш ээ, эздийг нь. Цаад эзнийг нь...” гэж "Өглөө" кинонд Д.Сүхбаатар уулга алдсанаас хойш  51 жил өнгөрчээ.  Их хэлмэгдүүлэлтийг эерүүлэн зөвтгөх мэт энэ өгүүлбэр угтаа энэ киноны гол тайлал бололтой байдаг. Өглөө гэснээс “шинэ өглөө” цэлмэснээс хойш Монголын уул уурхайн салбарт одоо ч жинхэнэ эзэд нь, цаад эзэд нь тодорхойгүй байгаа гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Ашиг ологч эцсийн өмчлөгчийн тухай төр, хувийн хэвшлийн салбар бүрийн төлөөлөл “Туушин” зочид буудалд /2019.02.27/ уулзаж эздийг зарлах боломж байна уу гэдгийг хэлэлцсэн юм. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад Монгол Улс 2006 оноос элсэх тогтоол гаргаж, 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай хууль баталж байлаа. Ирэх 2020 онд бид уул уурхайн бүх мэдээллийг ил болгож, ашиг орлого бүхий том уурхайн ард хэн байгааг нийтэд ил болгох ёстой. Үндсэндээ бидэнд одоо 12 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Энэ хооронд бид ил тод байдлын тухай хуулиа хоёронтоо өөрчилж, хоёр оронтой тоонд байсан эдийн засгийн өсөлт нэг оронтой тоо руу ороод хоёр ч сонгуулийн нүүрийг үзжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


СЭДЭВ: Монголын боломж ба Австралийн зовлон

Яг хоёр долоо хоногийн Австралийн Күийнслэнд мужид буусан үер хэдийгээр татарсан ч нүүрсний борлуулалт нь өмнөх хэмжээнд хүрэхгүй байгааг Австралийн уул уурхайн яам онцолжээ. Тус улсын нүүрсний экспорт оны өмнөхтэй харьцуулбал тав гаруй хувиар унаад байна. Яг найман жилийн өмнөх үйл явдал давтагдаж байгаа мэт. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйл л дан ганц Австралийн нүүрсний салбарт дарамт учруулаад байгаа гэвэл өрөөсгөл. БНХАУ-ын Австралийн нүүрсний салбарт баримталж буй бодлого тэдэнд маш том дарамт болж байгаа. БНХАУ 40 хоногийн хугацаанд нүүрсний онгоцнуудын гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг хойшлуулсан нь Австралийн Засгийн газрыг зөвхөн худалдааны асуудал биш улс төрийн зорилготой алхам гэж ойлгоход хүргээд буй.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ДУУЛИАН: Цусан сэргээш цанын спортыг доргиолоо

Австрийн Зефельдэд болж байгаа цанын ДАШТ сэргээшийн дуулианд дарагдлаа. Австри, Германы цагдаа нарын энэ сарын 27-нд явуулсан нууц ажиллагааны үр дүнд сэргээшийн нууц лаборатори тэмцээний үеэр ажиллаж байсан нь илрэн гарлаа. Цагдаа нар нийт 10 хүн баривчилсны дотор ДАШТ-д оролцож байгаа гүйлтийн цанын 5 тамирчин байна.

Алексей Полторанин (Казахстан), Андреас Веерпалу, Карел Таммъярв (Эстони), Доминик Балдауф, Макс Хауке (Австри) нар энэ удаагийн гэмт хэрэгтнүүд. Хаукег зочид буудлын өрөөнд цусан сэргээш хэрэглэж байхад нь баримттай баривчилж, бичлэгийг нь нийтэд цацсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Ан Баул шигшээ багаас хасагдлаа

Өмнөд Солонгосын жүдо бөхийн холбооноос дэлхийн аварга, олимпийн медальт алдарт бөх Ан Баулыг шигшээ багаас хагас жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргалаа. Ингэснээр Ан Баул долоодугаар сарын 15 хүртэл тэмцээнд орж чадахгүй болж байгаа юм. ДАШТ-ий сонгон шалгаруултад оролцохгүй тул дэлхийн аваргад зодоглохгүй болж байна. “Токио 2020” ч түүний хувьд хэцүү болоод эхэллээ.

Шигшээ багаас хасагдсан гол шалтгаан бол цэргийн алба. Ан цэргийн албаа дүйцүүлэн хаахаар болсон бөгөөд олон нийт, нийгмийн ажил хийх ёстой байлаа. Харин Ан нийгэм, сайн дурын ажил хийсэн баримтаа хуурамчаар үйлдсэн нь өнгөрсөн 11-р сард илэрсэн юм. Тэр нийт 300 цаг ажилласан гэж байсан ч ажил хийсэн зарим газар нь Ан Баулын шигшээ багийн цугларалтад гарч байсан газраас 90 км хол байсан нь сэжигтэй байлаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Хабиб шилдэг тулаанчаас Исламын номлогч болон хувирсан нь

Өнгөрсөн жилийн холимог тулааны ертөнцийн хамгийн том үйл явдал бол Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын дагестан тулаанч  Хабиб Нурмагомедов нарын тулаан байлаа. Заналт дайснуудын дайнд илт давуу ялалт байгуулсан Хабиб эх орон төдийгүй Исламын шашинт улс орнуудад баатрын ёсоор эргэн ирсэн. Учир нь Конорыг тэр Исламын шашны ёс заншлыг доромжлон гутаасан гэж үзсэн бөгөөд түүний ялалт Араб, Кавказад жирийн нэг спортын тэмцээн биш “буруу номтныг дарсан ариун дайн” болон хувирсан билээ. Тулаанаас хойш Хабиб дэлхий тойрон аялсан, одоо ч аялж байгаа. Хабиб Арабын бараг бүх орны тэргүүнтэй уулзаж, зураг авахуулан, нэг мэдэхэд инстаграмд хамгийн олон дагагчтай тамирчдын тоонд багтсан байлаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Н.Төгсцогтын дараагийн учраа ГЕРИ РАССЕЛЬ гэж хэн бэ?

Монголын тулааны спортын түүхэнд шинэ хуудас нээн, Олон улсын боксын байгууллагын бүсийг эзэмшиж, замналынхаа эхний 11 тулаанд ялагдал амсаагүй яваа Н.Төгсцогтын дараагийн учраа Гери Рассель байх болно. Магадгүй Н.Төгсцогтын эхний 10 тулаанд ялсан нь энэ тулаанд огт хамаагүй ч байж болох юм. Учир нь түүний мэргэжлийн боксын замнал цаашид үргэлжилж, мэргэжилтнүүдийн дүгнэж байгаа шиг дараагийн Пакьо болох эсэх нь энэ тулаанаас шийдэгдэх учиртай.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Трамп, Ким Жон Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй

Вьетнамын нийслэл Ханойд дээд хэмжээний уулзалт хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар тохиролцоонд хүрч чадаагүй талаар Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлжээ. “Зөвшилцөлд хүрч чадаагүй ч дараагийн уулзалтыг хүлээж байна” гэж Цагаан ордоны төлөөлөгч хэлсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.

Доналд Трамп, Ким Жон Ун нар ажил хэргийн үдийн зоог барих байснаа ч цуцалжээ. Тэдний машин дээд хэмжээний уулзалт хийж байсан газрыг орхин явсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдээ Момо гэх дүрээс ХОЛ БАЙЛГА

Сүүлийн үед “Youtube”-ээр хүүхдүүдийн үздэг кино, бичлэг дундуур гэнэт гарч ирэх болсон Момо гэх аймшгийн зохиолын дүр аюул дагуулж байна. Японы аймшгийн зохиолын дүрээс сэдэвлэсэн, дараа нь киноны дүр болсон Момогоор дамжуулан хакерууд бага насны хүүхдүүдийн анхаарлыг татах тоглоом зохиожээ.

Момо хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн кино, бичлэг дундуур гарч ирж, тэдэнд судсаа хэрхэн зүсэх, сэрээ бариад залгуур руу хатгах зэргээр амиа хорлох аргын талаар ухуулан ярьдаг болсныг сэрэмжлүүлж байна. Мөн бусдыг хэрхэн хорлох талаар хүүхдүүдэд ярьж, хэлснийг нь биелүүлэхгүй бол очиж авна, өөрийнх нь ярьсан зүйлийн талаар хүнд хэлвэл ээж аав, ах дүүг чинь хөнөөнө гэж сүрдүүлдэг болох нь тогтоогдсон байна.Тэмээгээр тахил өргөсөн бөөд хэрэг үүсгэжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Тэмээгээр тахил өргөсөн бөөд хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Ангарск хотноо Буриадын бөө нар тэмээгээр тэнгэрт өргөл барьж байгаа бичлэг тус улсын бөө мөргөлийн ертөнцийг талцуулаад байна. Өнгөрсөн сарын 27-нд болсон "Жэн тэнгэри яба” хэмээх тус тахил өргөх ёслолд зориулж 5 тэмээ нядласан бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Димаштай уулзахаар зорьсон хүнд өвчтэй эмээгийн түүх

Шинэ Зеландын Анита Рай Уорд хэмээх эмээ аймшигт газар хөдлөлтөөр орон гэрээ алдаж, бизнес нь сүйрч, өөрөө хорт хавдар тусан, маш олон жил сэтгэлийн гүн хямралд байсан хүн. Гэвч тэр казах дуучин Димаш Кудайбергений бичлэгийг үзээд дахин амьдрах эрч хүчтэй болсон юм.

2010 оны 9-р сарын 4. Өглөөний 04.15 цаг. Шинэ Зеландын Крайстчерч хотод болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлт Анита Рай Уордыг сэрээлээ. Цонхоор хартал байшин, барилга, зам бүгд нурж сүйджээ. Гамшиг үргэлжилсээр 2011 оны хоёрдугаар сард дахин болсон хүчтэй газар хөдлөлт хотыг бараг тэр чигээр нь булшилсан юм. 181 хүн амьдаараа газар булагдаж, олон мянган хүн орон гэр, ажлаа алдсан билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ОСКАРЫН ТОЙМ | “Green book”-тэй хэн өрсөлдөх гэж!

91 дэх удаагийн Оскарын наадам хамгийн олон буюу 10 номинацид "The Favourite", "Roma" кино нэр дэвшиж өрсөлдсөнөөрөө онцлог байв. "Green book" кино шилдгийн шилдгээр шалгарч,  Альфонсо Куарон "Шилдэг найруулагч" шагналыг хүртэв. Таамаглаж байснаар жүжигчин Рами Малек "Шилдэг жүжигчин" номинацийг өөрийн болгож чадлаа. "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгийн эзэд энэ удаад ч мөн "Оскар"-аас нэг их зөрсөнгүй. "Оскар 2019" тоймыг хүргэе.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


#BOOKTELLER: “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номоос онцлох 10 эшлэл

Федерико Феллини нь 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Бүтээл туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм.

Федерики Феллини Хойрго эрс /1953/ бүтээлээрээ Венецийн кино наадмаас "Мөнгөн арслан" шагнал, Зам /1954/ бүтээлээрээ Венецийн кино наадмаас "Мөнгөн арслан" шагнал, Жаргалтай амьдрал /1960/ бүтээлээрээ Каннын кино наадмаас "Алтан далдуу модны мөчир" шагнал, Оскарын наадмаас "Гадаад хэл дээрх шилдэг бүтээл" шагналыг Зам /1954/, Кабириягийн үдэш /1957/, Найм хагас /1963/, Амаркорд /1974/ бүтээлүүдээрээ дөрвөн удаа хүртэж, Америкийн кино академийн хүндэт Оскарыг 1993 онд хүртэж байжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top