Хоккейчид "Asian challenge cup”-т өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 02

Олон улсын шайбатай хоккейн календарьчилсан төлөвлөгөөний дагуу Азийн бүсэд жил бүр зохион байгуулагддаг "Asian challenge cup” тэмцээн гуравдугаар сарын 01-09-ний өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лампур хотноо болно.

Монголын шайбатай хоккейн эрэгтэй шигшээ баг Куала Лампурт очоод байна. Тэд эхний тоглолтоо маргааш буюу гуравдугаар сарын 03-ны өдөр эзэн орны баг тамирчидтай хийнэ.

Монголын шигшээ баг жилээс жилд энэ тэмцээний амжилтаа ахиулж яваа ба өнгөрсөн 2018 онд Аваргын цом, алтан медаль хүртэж, Монголын шайбатай хоккейн шинэ түүхийг бүтээсэн. Энэ жилийн хувьд багийн бүрэлдэхүүн нэлээд залуужсан. Гэсэн ч амжилтаа бататгах гол зорилготой байгаа нь ойлгомжтой. Куала лампур Улаанбаатар хотуудын хооронд цагийн зөрүүгүй. Агаарын темпратур яг одоо +30 градус халуун байна гэж Монголын баг тамирчдаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top