Хүний эрхийн сургагч багш бэлтгэх давтан сургалт эхэллээ

2019 оны 02 сарын 26

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг, төлөвшүүлэх зорилгоор 2017, 2018 онуудад 40 гаруй цагдаагийн албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн байдаг билээ. Тус сургагч багш нарыг давтан чадавхжуулах сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвтэй хамтран өнөөдөр эхлүүллээ.

 

Сургалт 2019 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд үргэлжилнэ. Энэ удаагийн сургалтад төвийн болон орон нутгийн цагдаагийн 35 албан хаагч оролцож “Сургагч багш нар цагдаагийн байгууллагад хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны туршлага, сорилт”, тодорхой бүлгийн эрхийн асуудал зэрэг сэдвийг нарийвчлан судалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top