ГОВЬ-АЛТАЙ: Дөрвөн суманд автомашины парк шинэчлэл хийгдлээ

2019 оны 02 сарын 24

Орон нутгийн тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтын 136.0 сая тѳгрѳгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Тонхил, Шарга сумын Засаг даргын Тамгын газрын автомашины парк шинэчлэлтийг хийлээ. УАЗ ХАНТЕР маркийн автомашиныг аймгийн Засаг дарга С. Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар сумын удирдлагуудад хүлээлгэж ѳглѳѳ.

Өнгөрсөн 2018 оны улсын тѳсвийн 141.8 сая тѳгрѳгийн санхүүжилтээр Алтай, Баян-Уул, Дарив, Дэлгэр, Жаргалан сумын Засаг даргын Тамгын газарт УАЗ ХАНТЕР маркийн автомашин нийлүүлж, парк шинэчлэлт хийсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top