Африкийн сагсан бөмбөгийн лигийн тоглолт 2020 онд эхэлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 17

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA, Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо хамтран Африк тивийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулах болсноо зарлалаа. Хоёр холбоо Африкийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө босгох, Африкийн томоохон компаниудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах юм байна.

 

Африк тивийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор байгуулж буй уг лигийн тэмцээнийг Африкийн сагсан бөмбөгийн лиг гэж нэрлэж буй бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас албан ёсоор нээлтээ хийх юм. Уг лигт Африк тивийн Ангол, Кени, Марокко, Нигери, Руанда, Сенегал, Өмнөд Африк, Тунис улсын тус бүр хоёр баг лигт тоглох аж. Дараагийн шатанд нэг улсаас зөвхөн нэг л баг шалгарч улмаар плей-оффын тэмцээний адил цуврал тоглолтоор аваргын хувь заяаг шийдэх юм байна. Шинэ лигийн тэмцээнийг шүүх шүүгч, тоглох сагсан бөмбөгч, дасгалжуулах багийн бүрэлдэхүүнийг сургалтад хамруулах ажил ирэх долоо хоногоос эхлэхээр болжээ. Түүнчлэн Африкийн улс орнуудад Африкийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг сурталчлах тусгай элч, төлөөлөгчөөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама сонгогдсон байна. Тэрээр сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулахад зориулж Обама сангаасаа тодорхой хэмжээний мөнгө хандивлажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top