ГОВЬСҮМБЭР: Угийн бичиг хөтлөх тухай сургалт зохион байгуулав

2019 оны 02 сарын 15

Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль", " Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль" "Угийн бичиг хөтлөх тухай" гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөлүүд оролцож сонирхсон асуултадаа хариулт авлаа.

 

Сургалтад оролцсон албан хаагчдаас хуульд заасан чиглэлийн дагуух ажлуудыг бодит хөрсөн дээр буулгах, сумдын залуучуудыг зохион байгуулж буй ажилдаа татан оролцуулах, ажил хариуцсан мэргэжилтэнтэй болгох, сайн дурын гадаад багш нарыг сумдад ажиллуулах зэрэг санал, хүсэлтийг гаргасан байна. Угийн бичиг хөтлөлтийн сургалт оролцогчдын сонирхолыг ихээхэн татжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top