ХӨВСГӨЛ: Аймгийн номын сан интернэтийн үүлэн технологид холбогджээ

2019 оны 02 сарын 15

Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн хамт олон өнгөрсөн онд уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд 65000 номоо электрон каталогид бүрэн оруулж дуусган, интернэтийн үүлэн технологид холбогдсон нь орчин үеийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн томоохон алхам болжээ. Электрон каталогид хандахдаа khovsgol.lib4u.net хаягаар орж номын нэр, зохиогч, агуулга, түлхүүр үг зэрэг олон сонголтоор хайж сонирхсон номоо олох боломжтой юм.

 

Уншигчид интернэтийн сүлжээ ашиглан өөрийн  хүссэн цагтаа байгаа газраасаа аймгийн номын сангийн сан хөмрөг дэх 60 гаруй мянган номын мэдээллийг авч, урьдчилан захиалга хийх боломжтой болж байгаа ажээ.

 

khuvsguliinungu.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top