ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн ямар ч ажлыг ашигтайгаар хийж чадна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Хонь

Өнөөдөр танд төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болох цорын ганц зүйл бол хувийн зохион байгуулалтгүй байдал. Бусдын хэрэгт бүү оролц. Хувийн асуудлаа л шийд.

 

Үхэр

Анхааралтай яв. Хөл доор тань мөнгө байж байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч ажлыг өөртөө ашигтайгаар хийж чадах өдөр.

 

Ихэр

Дэлгүүр огт хэсэх хэрэггүй. Дэлгүүр явах шаардлага ихээр гарч байвал гараа юмаар хүлээд ч болов худалдан авалт хийхээс татгалз. Эргэн тойрныхноо санаа, төлөвлөгөөгөөрөө уруу татна.

 

Мэлхий

Санаачилга дутагдана. Өдрийг хий дэмий өнгөрүүлэхгүйн тулд хувийн идэвх хэрэгтэй байна. Санаачилгыг танаас илүү эрч хүчтэй байгаа хэн нэгэнд атгуул.

 

Арслан

Сэтгэл санаа тань эрх чөлөөтэй болно. Гэхдээ болгоомжтой байгаарай. Эрх дураараа болсон гээд бүх зүйл дээр өөрийнхөөрөө зүтгэ гэсэн үг биш.

 

Охин

Төлөвлөөгүй зарлага гарна. Өнөөдөр хийсэн худалдан авалт санхүүд тань том нүх гаргаж мэднэ. Ашиг бага авчрах өдөр.

 

Жинлүүр

Аз жаргал зөвхөн танаас л шалтгаална. Сэтгэл хөдлөл эерэг байж, таны сайхан энерги бусдад ч түгнэ.

 

Хилэнц

Хүссэндээ хүрэх бүхий л боломж байна. Маргаан хийхээс болгоомжил. Хүн болгоны үйлдэлд эргэлзээд байх хэрэггүй.

 

Нум

Хурдан шийдвэр гаргах хэрэггүй. Ажил, хайр дурлалын харилцаанд тань багагүй боломжууд байна. Хэт их бодох нь хортой.

 

Матар

Мөнгөө үрмээр санагдана. Дэлгүүр хэсч, тэндээ нэлээд цагийг өнгөрүүлнэ. Үнэ, чанар хоёр их хамааралтайг бодолцоорой.

 

Хумх

Авьяасаараа гэрэлтэн гялалзана. Өөрийгөө хамгийн ашигтай байдлаар харуулна. Төсөл хэрэгжүүлэхэд туслах ивээн тэтгэгч олж магадгүй.

 

Загас

Шинэ зүйл худалдаж авна. Реклам болон хүмүүст хэт итгэх нь ашиггүй худалдан авалтад хүргэж мэднэ. Бусад зүйлийг урсгалаар нь явуул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top