Эрдэмтэд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүллээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Африкийн Танзани улсын Дорнод африкийн их хагаралын ойролцоо олдсон өвөрмөц ясыг судалсан эрдэмтэд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийнх болохыг тогтоожээ. Өвсөн тэжээлт энэ төрөл зүйл нь өдгөөгөөс 100 сая жилийн тэртээ амьдарч байсан аж. Толгойноос хүзүү хүртэл яс нь нумарч яг л зүрхэн хэлбэртэй байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж буй юм. Одоогоор ясны бүтэц, хэмжээ зэргээс нь хамаараад 20 тонн жинтэй байсан гэж судлаачид дүгнэжээ.


Танзанийн эрдэмтэд шинэ төрөл зүйлд “Мнямавамтука” гэх нэр өгсөн байна. Энэ нь Свахили хэлээр “Мтукагийн амьтан” гэх утгатай аж. Хэдийгээр энэ төрөл зүйлийг Титанозаврын нэг хэсэг гэж үзэж болох ч ясны бүтэц болон бусад олон талаараа тэс ондоо болохыг эрдэмтэд тогтоосон байна. Палеонтологийн судалгааг АНУ, Англи улсын эрдэмтэд хамтран гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Норов(150.129.142.170) 2019 оны 02 сарын 15

Анаашны аав ээж нар байнаа. Кккк

0  |  0
Top