ХОВД: Мянгад суманд нарны цахилгаан станц байгуулна

2019 оны 02 сарын 14

Ховд аймгийн Мянгад суманд Япон улсын LOOP ХХК өөрийн хөрөнгө оруулалтаараа 10МВТ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг барьж байгуулахаар судалгааны ажлаа хийж эхлээд байгаа аж. LOOP ХХК нь Япон улсдаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай бөгөөд 2011 оноос хойш нийтдээ 250 МВТ-ын 2000 гаруй нарны цахилгаан станцыг барьж байгуулжээ.

 

Тус компанийн төлөөллүүдийг аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар хүлээн авч уулзан, сэргээгдэх эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтын ажлыг аймаг, сум орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top